МЭНДЧИЛГЭЭ

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Ямар ч үед эмч нар хүний төлөө гэсэн сэтгэлээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хүн амынхаа эрүүл мэндийн төлөөх нэгэн үзүүрт үйлсдээ өөрсдийн авьяас чадвар, мэдлэг оюун, цаг хугацаагаа харамгүй зориулан ажилладаг билээ.Иргэн бүрийн амь нас, жаргалтай амьдралын тулгуур, суурь болсон эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж байгаа эмч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж бахархаж байдаг.Эрүүл энхийн жаргаланг хайрлагч эмч нар Та бүхэндээ Дэлхийн эмч нарын өдрийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.


Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.


СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Эрүүл мэндийг дэмжих тусламж үйлчилгээндбодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, шинэлэг удирдлагын инновацилаг тогтолцоог нэвтрүүлж,эрүүл мэндийн урирдлага – эмнэлгийн ажилчид – иргэд хоорондын уялдаа холбоог хангах замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Алсын хараа

Чанар, тэгш хүртээмжтэй байдлыг эрхэмлэн үйлчилгээний соёлыг шингээж эмнэлгийн тусламж үйлчилгээг ахисан түвшинд үзүүлэх замаар найдвартай түншлэлийг бий болгоно.

Эрхэмлэх үнэт зүйл

  • Багаар ажиллах соёл, бүтээлч хандлагыг хэвшүүлнэ
  • Зөв хандлага, ёс зүйг эрхэмлэгч
  • Дэвшилтэт технологиор мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлнэ
  • Эрсдэлгүй ээлтэй орчныг бүрдүүлнэ
  • Мэргэшсэн чадварлаг
  • Ажилтны оролцоог эрхэмлэнэ
  • Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээг иргэн бүрд хүргэнэ


Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв © Зохиогчын эрхээр хамгаалагдсан