Үйлчилгээ авахад бүрдүүлэх бичиг баримт

ТА  МАНАЙ САЛБАР АМБУЛАТОРИОР ҮЙЛЧҮҮЛЭХДЭЭ :

Өрхийн эмнэлэгт үзүүлж, нарийн мэргэжлийн кабинетад үзүүлэх цагаа авсан байх

Амбулаторийн карт, ЭМД-ын дэвтэр, иргэний үнэмлэхээ авч ирэх

ЭМД төлөөгүй иргэд төлбөр төлж үйлчлүүлнэ.

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Өдөр бүр 08.30 – 10.00 : 15.45-16.30 хүртэл кабинетын цагуудыг амбулаторийн цахим бүртгэлээс олгоно.

Өрхийн эрүүл мэндийн төв 10.00-15.45 хүртэл цагийг олгоно.

Яаралтай тусламж авах урьдчилан сэргийлэх үзлэг, нэмэлтээр үзүүлэх иргэдийн цагийг амбулаторийн цахим бүртгэлээс олгоно.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн цагийг амбулаторийн 2 давхарын цахим бүртгэл 08.00-16.30 цаг хүртэл  хугацаанд олгоно.

Жирэмсэн эмэгтэйчүүдээс ЭМД, бичиг баримт шаардахгүйгээр жирэмсний хяналтанд авна.

Физик эмчилгээ, БЗДХ,ДОХ, өсвөр үеийн кабинетуудын үзлэгүүд цахим лавлагаанаас цаг авахгүйгээр шууд ирж үйлчлүүлнэ.

Өрхийн эмнэлгээс яаралтай тусламж авахаар илгээсэн иргэдийг шууд хүлээн авна.

Нарийн мэргэжлийн эмчийн заалтаар рентген зураг авах цаг олгоно.

Цахим лавлагаа нь утсаар 11.00 цагаас эмчилгээ, үйчилгээтэй холбоотой мэдээллийг авна уу?

Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан сургалт 7 хоног бүрийн  4 дэх өдрийн 10.00 цагт сургалтын зааланд тогтмол хичээллэнэ.

Эмнэлгийн хуудсыг мягмар гаригаас бусад (1,3,4,5)
өдрүүдэд ажлын цагаар олгоно.

Эмнэлгийн хуудас бичүүлэхдээ: НД-ын дэвтэр, иргэний үнэмлэхээ эх хувиараа авч ирэх

Мягмар гаригт 09,00 цагаас эмч нарын комиссын хуралтай.  

                             Хуралд ирэхдээ: Иргэний үнэмлэх, группын дэвтэр,  амбулаторийн карт, нэмэлт шинжилгээнүүдтэй ирэх

Холбоо барих:  Цахим лавлагааны утас 70150056,

Амбулаторийн эрхлэгчийн утас 70150054,

Дүн бүртгэлийн утас 70150057

Бие эрүүл бол сэтгэл эрүүл

Бидэнтэй холбоо барих