Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад “Сэтгэц, мэдрэл, донтолт (СМД)-ын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ (mhGAP) хөтөлбөрийг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт анхан шатны эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээр хэрэгжүүлсэн.
Иймд уг хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн ЭМТ-ийн даргын санаачлагаар “mhGAP хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах, дэмжлэг үзүүлэх” болзолт уралдааныг 28 хорооны ӨЭМТ-үүдийн дунд зохион байгуулж байна. Энэхүү уралдаан 2022 оны 10 сарын 18-аас 11 сарын 18 өдөр хүртэл үргэлжлэх ба хөтөлбөр, техникийн зөвлөмж, үнэлгээний талаар СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн О.Батчимэг, БЗД-ийн Сэтгэц-Наркологийн баг хамтран сургалтыг зохион байгууллаа.