Хүүхдийн өвчний цогц менежментийн сургалт явагдаж байна

Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинээр ажиллаж буй өрхийн эмч, сувилагч нарт зориулсан “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн 28 хоногийн сургалт 10 дугаар сарын 31-ий өдрөөс БЗД-ийн ЭМТ дээр эхэллээ. Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зөвлөх багш Хүүхдийн өрхийн зөвлөх зэргийн эмч Клиникийн профессор АУ-ны магистр Ш.Оюухүү, сургагч багш Ч.Цэцэгмаа нар удирдан явуулж байна. Тус сургалтаар 0-5 насны хүүхдийн өвчнийг үнэлэх, ангилах, хүүхдийн эм уух тунг тохируулан сонгох, суулгалтын эмчилгээ, хэсэг газрын халдварыг гэрээр эмчлэх, нярай хүүхдийг үнэлэх ангилах, нярайн асаргаа сувилгаа, эхэд зөвлөгөө өгөх харьцааны ур чадвар зэргийг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ залуу эмч сувилагч нарт эзэмшүүлэх зорилготой юм.

 

May be an image of 9 people, people standing and indoorMay be an image of 1 person, standing and indoor

“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аяны маань ээлжит “Өдөрлөг” – Кино Урлагын Дээд Сургуулийн оюутан залуучуудад хүрлээ.

“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аяны маань ээлжит “Өдөрлөг” – Кино Урлагын Дээд Сургуулийн оюутан залуучуудад хүрлээ.
Баянзүрх дүүргийн – Эрүүл мэндийн төв – Нийгмийн Эрүүл мэндийн Алба
БЗД-ийн 5 хороо- Хасагт-Эрдэнэ ӨЭМТ, хамтран Оюутан залуучууддаа 👩‍💼👩‍🔬👩‍🏫
– Эрт илрүүлэх үзлэг шинжилгээ,
– Эрүүл зөв зохистой хооллолт,
– Идэвхитэй дасгал хөдөлгөөн,
-Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулая,
– Эрүүл мэндийн даатгал,
– Гэр бүл төлөвлөлт болон Нөхөн үржихүйн эрүүл мэнд,
– БЗДХӨ-өөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ач тус гэх мэт олон чиглэлээр Эрүүл мэндийн боловсрол олгож, оюутан, залуучуудын эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх асуумж судалгаа авч сэтгэл ханамж дүүрэн өдөрлөгөө өндөрлөлөө.
May be an image of 9 people, people standing and indoor
May be an image of 3 people and people standing
May be an image of one or more people, people standing and indoor
May be an image of 4 people, people standing, people sitting and indoor

“САЙН ТУРШЛАГА-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“САЙН ТУРШЛАГА-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ
ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨНГӨВЧЛӨХ, ХҮРТЭЭМЖ САЙЖРУУЛАХ НОМИНАЦИ:
ДЭД БАЙР:
Баянзүрх дүүргийн “Оцело Сэргэлт ӨЭМТ “- Хүүхдийн эрт илрүүлэг үзлэгийн хэрэглэгдэхүүн
ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ОНОШИЛГООНЫ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:
ТЭРГҮҮН БАЙР:
Баянзүрх дүүргийн Мараната өрхийн эрүүл мэндийн төвийн – Эрт илрүүлгийн 24 цагийн холтер шинжилгээ
Сайн туршлагын санд бүртгэгдэх, гэрчилгээ авсан бүтээлийн жагсаалт:
1. БЗД 4-р хороо “Эрүүл өрх” ӨЭМТ- Нярайн эргэлтийн өврийн дэвтэр
2. БЗД 6-р хороо “Оцело сэргэлт” ӨЭМТ – “ Эмийн хайрцгаа цэгцэлье” аян
3. БЗД-ийн 21-р хороо “Ачитсайхан” ӨЭМТ – Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ISO9001:2015 ЧУТМ-ийг нэвтрүүлсэн гарын авлага, Анхан шатны тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн стандартуудын гарын авлага
4. БЗД-ын 28 –р хорооны “Ерөөл буян Оршихуй” ӨЭМТ- Диспансерийн хяналтыг өрхийн эмч ,сувилагч хэрхэн яаж уялдаа холбоотой багаар ажиллах
5. БЗД-ийн 23 хороо “Нэмүүлэн” ӨЭМТ- ӨЭМТ-ийн – Чанар, аюулгүй байдлын сайжруулахад хамт олны оролцоо сайн туршлага
6.БЗДЭМТ-н Поликлиникийн “Чих хамар хоолойн кабенит” Сонсголийн бичлэг , төвөнхийн эмчилгээ зэрэг бүтээлүүд шалгарлаа халуун баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье ээ
May be an image of 14 people, people standing and indoor

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ