БЗД-ийн 12-р хороо “Амгалан-Итгэлэхүй “ӨЭМТөв нь “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД “ ТА ХООЛ ИДДЭГ ҮҮ ? ХОР ИДДЭГ ҮҮ СУРГАЛТЫ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монголын хүүхдүүдийн хоол тэжээлийн өнөөгийн байдал санаа зовоосон асуудлын нэг байсаар байна. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд хүүхдийн витамин, эрдэс баялгийн дутагдал, биеийн өсөлт хөгжлийн дутмаг асуудал хэвээр байсаар байна. Үүнээс гадна таргалалт, биеийн жингийн илүүдэл хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн аль алинд нөлөөлж байгаа нь Монгол улсыг хоол тэжээлийн зөв зохисгүй хэрэглээ хоёр дахин их гэж харуулахад хүргэж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийг хөхөөр хооллох нь багасаж байна.
Зөв зохистой хоол тэжээл чухал нөлөөлөх хүчин зүйлийн нэг: тэжээллэг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс эрүүл, бүтээмж өндөртэйгөөс гадна сурах чадвар сайтай байдаг.
Ер нь бол төсөв хөрөнгийг хангалттай хуваарилахгүй, хүний нөөц хангалтгүй байдаг нь хүүхдүүдэд чанартай хоол тэжээлийн үйлчилгээ хүргэхэд нөлөөлдөг. Хүүхэд асрагч хүмүүсийн мэдлэг, асаргаа, хоол тэжээл нөхцөл хангалтгүй байдаг нь хүүхдийн хоол тэжээлийн зөв зохисгүй хэрэглээнд гол нөлөө үзүүлж байна.
Тэгвэл БЗД-ийн Амгалан-Итгэлэхүй ӨЭМТ нь 2023 оны 01 сарын 21-ний өдөр БЗДЭМН -ийн Хоол зүйч А.Наранжарагл эмчтэй хамтран өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа хамтран гүйцэтгэдэг БЗД -ийн 20-р цэцэрлэгийн багш, туслах багш ,тогооч нарт “Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоололтын норм ,бэлтгэх арга” “Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хооллолтын норм ,бэлтгэх арга “сэдвээр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ,сувилагч ,ажилчид 20-дугаар цэцэрлэгийн багш ,туслах багш,тогооч нарт нийт 48 хүнд сургалтыг амжиллтай зохион байгуулан ажиллажээ.