Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс санаачлан “Угаарын хийн хордлогын үед үзүүлэх яаралтай тусламж, хариу арга хэмжээг сайжруулах, салбар дундын уялдаа холбоог нэмэгдүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг чадавхжуулах” сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг НЭМҮТ, НОБГ, БЗД-ийн ОБХ, БЗД-ийн ЦГ, Цэргийн төв эмнэлэг, Тавантолгой түлш ХХК-тай хамтран зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд Угаарын хийн хордлогоор 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 тохиолдол бүртгэгдэж үүний 48 буюу 54.5% нь насанд хүрсэн иргэн , 40 буюу 45.5%-ийг хүүхэд тус тус эзэлж байна. Дээрх тохиолдол нь 4-13 нас, 20-59 насанд зонхилон тохиолдсон байна.
Нийт бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар авч үзвэл 2,4,5,8,9,12,16,18,19,21,22,24,27,28-р хороонд тус тус бүртгэгдэж 2, 5, 8, 9, 19,22-р хороонд тохиолдлын тоо өндөр байна.
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН БАЙДАЛ ӨССӨН ДҮНГЭЭР:
2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан – 35, эмнэлэгт хэвтэж тусламж үйлчилгээ авсан – 53 хүн байна. Үүнээс нас барсан 1, Маш хүн 1, Хзндэвтэр 9, Дунд 45, хөнгөн 32 хүн тус тус тусламж үйлчилгээ авсан байна.
ЦААШИД АНХААРАХ:
- Мэдээллийн нэгдсэн урсгал мэдээлэлтэй болох
- Бүртгэл,мэдээлэл тандалтыг сайжруулах
- Эрсдэлтэй айл өрхөд тогтмол хяналт тавих
- Мэдээлэл сургалт сурталчилгааг тогтмол хийж иргэдийг эрсдэлээс сэргийлэх хариу арга хэмжээг сайжруулах
- Салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хамтарч ажиллах