10 дугаар долоо хоног
( 2023 оны 03-р сарын 06-наас 03-р сарын 12-нийг дуустал)
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ :
Улсын хэмжээнд амбулаториор 206,776 хүн үйлчлүүлсний 18,846 (9.1%) нь ТТӨ-тэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 9,071 хэвтэгсдийн 2,191 (24.2%) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.
- Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)”-гээр АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД байна.
- Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ 24.2% (Улаанбаатар 28.0%, аймаг 21.6%)-ийг эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8%, өнгөрсөн оны мөн үеэс 6.4%-иар тус тус бага байна.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Бүсийн 3, Салбар 3 лабораторид нийт 427 сорьцонд шинжилгээ хийхэд 91 (21.3%) сорьцонд амьсгалын замын синцитиаль вирус, 25 (5.8%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус, 7 (1.6%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирус, 9 (2.1%) сорьцонд A (H3N2) вирус, 2 (0.5%) сорьцонд A(H1N1)pdm09 вирус, 5 (1.2%) сорьцонд Sars-CoV-2 вирус, 3 (0.7%) сорьцонд томуу төст өвчин үүсгэгч вирус илэрсэн байна.
2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцины хамралт 84.0% (457,582), орон нутагт 89.2% (233,455), нийслэлд 79.1% (224,127)-тай байна.
АЗЦХХ-ын шалтгаантай нас баралт Баянзүрх дүүрэгт-2, Сэлэнгэ аймагт-1 нийт 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАНДАЛТ :
БЗДүүргийг хэмжээнд 10 дүгээр долоо хоногт ТТӨ 15 хүртэлх насны 1986 хүүхэд.
Дүүргийн хэмжээнд ТТӨвчлөлийн наслалтаар авч үзэхэд 2 – 4 насны хүүхдүүд түлхүү өвчилсөн байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд амбулаториор 16691 хүн үйлчлүүлсний 1986 (11.9%) нь ТТӨ-ний шалтгаантай байна.
БЗД хороод |
Амбулатори нийт үзлэг
(08 дахь долоо хоног) |
Амбулатори нийт үзлэг
(09 дахь долоо хоног) |
Амбулатори нийт үзлэг
(10 дахь долоо хоног) |
ТТӨ
(08
хоног) |
ТТӨ
(09 хоног) |
ТТӨ
(10 хоног) |
1 хороо |
0 |
0 |
245 |
0 |
0 |
34 |
2 хороо |
130 |
638 |
504 |
35 |
94 |
92 |
3 хороо |
125 |
563 |
456 |
29 |
58 |
44 |
4 хороо |
234 |
1081 |
886 |
78 |
222 |
203 |
5 хороо |
232 |
2345 |
1409 |
56 |
206 |
211 |
6 хороо |
296 |
925 |
911 |
58 |
146 |
126 |
7 хороо |
0 |
440 |
288 |
0 |
64 |
52 |
8 хороо |
393 |
1654 |
1488 |
46 |
91 |
81 |
9 хороо |
220 |
616 |
675 |
39 |
174 |
96 |
10 хороо |
236 |
731 |
274 |
9 |
15 |
6 |
12 хороо |
271 |
1127 |
823 |
17 |
40 |
24 |
13 хороо |
0 |
848 |
687 |
0 |
60 |
47 |
14 хороо |
0 |
175 |
234 |
0 |
27 |
28 |
15 хороо |
88 |
277 |
0 |
26 |
27 |
0 |
16 хороо |
225 |
2149 |
1459 |
1 |
35 |
23 |
17 хороо |
100 |
599 |
432 |
32 |
118 |
90 |
18 хороо |
228 |
795 |
396 |
46 |
129 |
69 |
19 хороо |
0 |
116 |
524 |
0 |
24 |
115 |
21 хороо |
46 |
404 |
345 |
10 |
75 |
64 |
22 хороо |
78 |
767 |
566 |
9 |
34 |
30 |
23 хороо |
156 |
895 |
619 |
78 |
181 |
142 |
24 хороо |
231 |
716 |
467 |
56 |
90 |
80 |
25 хороо |
560 |
1582 |
1236 |
15 |
50 |
34 |
26 хороо |
137 |
1920 |
946 |
28 |
206 |
114 |
27 хороо |
342 |
751 |
472 |
41 |
122 |
68 |
28 хороо |
72 |
439 |
349 |
40 |
97 |
113 |
ДҮН |
4400 |
22553 |
16691 |
749 |
2385 |
1986 |
Өнгөрсөн долоо хоногийн ТТӨ-ний мэдээтэй харьцуулахад Амбулаторийн нийт үзлэг 5862 тохиолдлоор буурч, ТТӨ үзлэг 399 тохиолдлоор буурсан байна.
ТТӨ үзлэг өнгөрсөн долоо хоногтой харьцуулан авч үзэхэд БЗДүүргийн ӨЭМТөвүүдэд ТТӨ нэмэгдэж байна.(Зураг 1.)
Зураг 1. ТТӨ (09 дахь долоо хоног 10 дахь долоо хоногтой харьцуулсан)
Баянзүрх дүүргийн ӨЭМТөв/ хороонуудад энэ долоо хоногт ТТӨвчлөл 4, 5,6,19,23,26,28-р хорооны ӨЭМТөвүүдэд ТТӨ тохиолдол өндөр байна. (Зураг 2)
Зураг 2. ТТӨ (хороо)
ТТӨ амбулаторын үзлэгт харьцууллахад 4,17,19,23,28-р хороодын амбулаторын үзлэгийн 20-30 хувь нь ТТӨ байна.
ТТӨ-ий өвчлөгсөд дотор 0-11 хүртэлх насныхан 17%, 1 нас 11%, 2-4нас 24%, 5-9нас 20%, 10-14нас 8%, 15-с дээш нас 1% эзлэж байна. (Зураг 3)
Зураг 3. ТТӨ (насны бүлэг, хувиар)
ВИРУС СУДЛАЛЫН ТАНДАЛТ:
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид Улаанбаатар хот, Говь-Алтай, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр, Увс аймгууд болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан хилийн боомт, Өмнөговь аймгийн Ноён СДЭМТ-н томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 153 сорьцонд шинжилгээ хийхэд:
9 (5.9%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус;
5 (3.3%) сорьцонд SARS-CoV-2 вирус;
4 (2.6%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус;
2 (1.3%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm09 вирус тус тус илэрсэн.
Түүвэр сонголтоор 19 сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирус илрүүлэх шинжилгээгээр:
4 (21.0%) сорьцонд амьсгалын замын синцитиаль вирус;
2 (10.5%) сорьцонд хүний метапневмони вирус;
1 (5.3%) сорьцонд риновирус тус тус илэрсэн байна.
САЛБАР ЛАБОРАТОРИУДЫН МЭДЭЭ:
- Орхон аймгийн лабораторид 189 сорьцонд шинжилгээ хийхэд, 5 (2.6%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус, 12 (6.3%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус, 68 (35.9%) амьсгалын замын синцитиаль вирус,
- Ховд аймгийн лабораторид 16 сорьцонд шинжилгээ хийхэд 1 (6.25%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирус, 1 (6.25%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус,
- Өвөрхангай аймгийн лабораторид 25 сорьцонд шинжилгээ хийхэд 5 (20.0%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирус, 1 (4.0%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус,
- Говь-Алтай аймгийн лабораторид 15 сорьцонд шинжилгээ хийхэд 1 (6.66%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирус, 1 (6.66%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус,
- Сэлэнгэ аймгийн лабораторид 24 сорьцонд шинжилгээ хийхэд 1 (4.2 %) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус, 19 (79.2%) амьсгалын замын синцитиаль вирус тус тус илэрсэн байна.
- Дархан-уул аймгийн лабораторид 5 сорьцонд шинжилгээ хийхэд амьсгалын замын вирус илэрээгүй байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ТАНДАЛТЫН МЭДЭЭ:
2023 оны 10-р долоо хоногт коронавируст халдвар (КОВИД-19)-ын нийт 6 шинэ
тохиолдол (өмнөх долоо хоногт n=3) бүртгэгдэж, долоо хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 0.8 байсан нь өмнөх 7 хоногоос өссөн байна. Нийт бх-ПГУ 885, эерэг хувь 0.6% (өмнөх долоо хоногт 0.2%), түргэвчилсэн 790,
эерэг хувь 0.5% (өмнөх долоо хоногт 0.19%) шинжилгээ хийгдсэн байна Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт “Ногоон түвшин”-д байна.
ГАДААД МЭДЭЭ:
Дэлхий даяар томуугийн идэвхжил 2022 оны сүүлчээр оргил үедээ хүрсэн ба өвчлөл буурсаар байна.Томуугийн A вирус болон А (H1N1)pdm09 вирусийн идэвхжил давамгайлж байна. Өмнөх тайлангийн хугацаатай харьцуулахад томуугийн В вирусийн илрэлтийн хувь нэмэгдсэн байна.
- Төв Азийн орнуудад томуугийн идэвхжил буурсан байна.
- Хойд Африкт томуугийн идэвхжил бага байсан бөгөөд Марокко, Тунис улсуудад буурсаар байна.
- Зүүн Азийн улс орнуудад A(H1N1)pdm09 вирусын идэвхжил давамгайлж, БНХАУ-д томуугийн идэвхжил огцом нэмэгдэж, харин бусад орнуудын хувьд буурсан байна.
- Карибын тэнгис болон Төв Америкийн орнуудад томуугийн идэвхжил буурч, томуугийн A(H3N2) болон В вирусийн илрэлт буурсаар байна.
- Өмнөд Америкийн улс орны орнуудад хувьд томуугийн өвчлөл бага хэвээр, улирлын томуугийн бүх дэд хэвшинжийн вирус хавсарч, томуугийн В/Виктория вирус давамгайлсан байна.
УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ХАМРАЛТЫН МЭДЭЭ No1
2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцины хамралт 84.0% (457,582), орон нутагт 89.2% (233,455), нийслэлд 79.1% (224,127)-тай байна.
- Дархлаажуулалт Улаанбаатар хотод 152 нэгж, орон нутагт 338 сумаар хийгдэж байна.
- Хэнтий, Хөвсгөл, Завхан, Говьсүмбэр, Дундговь аймгууд, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамралт 70-аас доош хувьтай байна.
ЗӨВЛӨМЖ, АНХААРАХ ЗҮЙЛС:
Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээг ХСҮТ, ЭНЭҮТ-2 эмнэлэг ирүүлээгүй байна.
- Вирус судлалын бүсийн болон салбар лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 7 хоног бүрийн мэдээг ирүүлэх;
- Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг идэвхжүүлэх, хамралтыг нэмэгдүүлэх;
- ТТӨ-ий өвчлөл Алаг цоог дэгдэлтийн түвшинд шилжиж, эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдээс орны ачааллын мэдээг өдөр бүрийн 12 цагаас өмнө авч эхэлсэн тул орны мэдээг Google Sheet-д тогтмол шивэх;
- Тархалтын түвшинд тулгуурлан хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх;
- Томуугийн дэгдэлтийн үед хүнд өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, хүн хүч, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын хангах, дутагдалтай байгаа хэрэгслийг нөхөн сайжруулах, оновчтой хуваарилах, багаж төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийх;
- Нээлттэй утсыг ажлын цагаар ажиллуулж, халдварын шинж тэмдэгтэй үйлчлүүлэгчид заавар, зөвлөмж өгөх;
- Эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчийн дунд эмнэлзүйн тандалтыг өдөр бүр хийх;
- Түргэн тусламжийн машин, эмч нарын тоог нэмэгдүүлж, амбулаторийг уртасгасан цагаар ажиллуулах;
- Эргэлтийн цагийг багасгах, сахиурын тоог цөөлж, шаардлагагүй тохиолдолд солихгүй байх, эргэлтийн үед халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлэх;
- Амбулатори, хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ТТӨ болон АЗЦХХ-тай өвчтөнд үзлэг хийх өрөөг эмнэлгийн орох, гарах хаалгатай ойр, хөл хөдөлгөөнөөс зайдуу, агааржуулалт сайтай, гарын угаагууртай хэсэгт, бусад үйлчлүүлэгчидтэй хавьтал болохооргүй байхаар зохион байгуулж, өрөө болгонд амны хаалт, гар халдваргүйжүүлэх бодис байрлуулах.
- Амьсгалын замын халдварын шинж тэмдэг бүхий үйлчлүүлэгчдээс сорьц цуглуулж, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон бүс, салбар лабораториудад хүргүүлэн вирус судлалын тандалтыг идэвхжүүлэх;
- Тандалтын нэмэлт нэгжүүд тохиолдлын тодорхойлолтын дагуу 14 хоногт 1 удаа 20 хүртэлх сорьцыг цуглуулж, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид хүргүүлж, хувилбарын тандалтыг эрчимжүүлэх;
ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
ХАЛДВАР СУДЛААЧ ЭМЧ Б. ӨЛЗИЙЖАРГАЛ
БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН Н.БИНДЭРЪЯА