Ц.БИЛЭГТСАЙХАН: Улаанбурханы вакцинд хамрагдсан хүүхдүүдэд 97-98 хувийн дархлаа үүсдэг

86 Views

Цар тахлын дараагаар вакцинд хамрагдалт дэлхий дахин буурсан тул вакцинтай халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна. М|анай улсад ч гэсэн энэ нөлөө ажиглагдаж байна. Тухайлбал томуугийн эсрэг вакцины хамрагдалт урьд жилүүдэд 95 ба түүнээс дээш хамрагдалттай байдаг бол өнгөрсөн жил 84-85 хувьтай буюу өмнөх жилүүдийн дунджаас 10 хувиар бага байна. Түүнчлэн товлолын дархлаажуулалт нь 95 хувиас дээш хамрагдалттай байдаг байсан бол энэ нь 2 хүртэлх хувиар буурч байна. Үүний цаана 100, 1000 хүүхдийн асуудал байдаг.

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад сүүлийн таван жилд хийсэн судалгаагаар эхний тундаа 20,000 хүүхэд хоцорсон бол II тунд 47,000 хүүхэд хоцорсон байдаг. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй байдаг. 

Улаанбурханы вакцины товлолын дагуу эхний тунг есөн сартайд хийдэг бол хоёр дахь тунг хоёр настайд хийж байж бүрэн тунд хамрагдлаа гэж үздэг. Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд 97-98 хувийн дархлаа үүсдэг. Тиймээс ямар нэгэн шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Харьяалал харгалзахгүй аль ч өрхийн эмнэлэг дээр очиж хийлгэх боломжтой.

Улаанбурхан өвчин нь бага насанд тусвал биеийн байдал хүндрэх, амь нас эрсдэх нь аюултай тул дархлаажуулалтад хамрагдаж, тарилгатай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлээрэй гэж уриалмаар байна.

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ