АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЧИД “УЛААНБААТАРЫН ТУНХАГ”-ИЙГ БАТАЛЛАА

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулган “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Монгол Улсад гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын нийт 70 гаруй төлөөлөгч оролцов. Чуулган “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?”, “Бүсийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ, шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ”, “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эрчимжүүлэх нь”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэх, шинэчлэлийн арга зам”, “Бүс нутгийн хэмжээнд дэлхийн эрүүл мэндийн асуудалд парламентын гишүүдийн оролцоог онцлох нь” сэдэвт нэгдсэн хуралдаануудаар үргэлжилсэн. Уг чуулганаар “Номхон далайн баруун бүс дэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодлогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орон нутгийн боломжуудыг ашиглаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах, технологи, санхүүжилтийн загварууд болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, инновацыг танилцуулж, санал солилцох парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэрэг асуудлуудыг хөндөж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх гарц шийдлийг олох хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм.  Мөн оролцогчид Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, санхүүжилтийн загвар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаатай танилцсан.
“Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор чуулсан Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы үр дүн болгон “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб чуулганыг хааж хэлсэн үгэндээ, Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын даргыг манлайлан оролцож байгаад талархал илэрхийлээд хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсныг цохон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулахаар төлөвлөж байна. Улс орнууд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зардал гэж харахаас илүүтэй улс орны хөгжлийн суурь гэж үзэхийн чухлыг дурдлаа.
Мөн Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганаар баталсан “Улаанбаатарын тунхаг”-т эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг, тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн суурь арга хэмжээг тусгасныг онцлон тэмдэглээд парламентчдыг энэхүү тунхгаа бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган ажиллахыг хүслээ. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлсэн үгэндээ, “Энэхүү форум нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд анхан шатны тусламж үйлчилгээний ач холбогдлыг чухалчлан, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, шинэ инновацийг нэвтрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчид бидний үүрэг оролцоо, улс төрийн манлайллын талаар харилцан санал бодлоо солилцож улс орон бүр өөрийн туршлагаа хуваалцсан нээлттэй байдалд болж өнгөрлөө. Бид форумаас гарсан дүгнэлт, санал, зөвлөмжийг хүлээн авч улс орон бүр өөрийн орны онцлогт тохируулан төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, үр дүнг тооцон   ажиллах томоохон үүрэг, хариуцлагыг хүлээж байна. Тухайлбал,
-Эрүүл  мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж эрүүл мэндийн тэгш байдлыг хангах, ялангуяа ядуу, эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулахад эрх зүйн орчинг сайжруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
-Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг анхан шатны тусламж үйлчилгээнд илүү чиглүүлж олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг бэхжүүлэх;
-Бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн хариуцлага, ил тод байдлыг хангах зэрэг болно.
Монгол Улсын Их Хурлаас эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ санхүүжилтийг нэмэгдүүлэн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн зардлыг 5 хувьд, Улсын нэгдсэн төсөвт эзлэх эрүүл мэндийн зардлыг дор хаяж 10 хувьд хүргэхийн төлөө манлайлал үзүүлж ажиллах болно. Түүнчлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ технологи, инновацыг бүрэн дэмжиж салбарын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгон нийгэм, эдийн засаг, жендэр, соёл, уламжлалын хүчин зүйлийг харгалзсан “хүн” төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажиллана” хэмээгээд парламентын зүгээс дээрх үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумын ерөнхийлөгчийн төлөөлөгч, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга Донкун Шин, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай болгоход парламентчдын үүрэг оролцоо чухлыг онцлоод салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах, инновац, технологийн дэвшлийг ашиглан хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах бүрэн боломжтойг дурдлаа.
“Улаанбаатарын тунхаг” нь хүний сайн сайхан, тэгш байдлыг илүүтэй эрхэмлэж хүний эрхийг баталгаажуулсан эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг улам бэхжүүлэхэд бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч чухал ач холбогдолтой болохыг чуулганы оролцогчид санал нэгтэйгээр тэмдэглээд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны шинэчлэлд хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн юм

АСТАНАД БОЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД МОНГОЛЫГ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ ОРНООР ТАНИЛЦУУЛНА

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якабыг хүлээн авч уулзав. Уулзалтад ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Мэдээлэл, стратеги, Инновацийн газрын захирал Др. Кидонг Парк, Эрүүл мэндийн бодлого, тусламж үйлчилгээний газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Луис Виналс, Орчны эрүүл мэндийн төвийн захирал Др. Али Аким, Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан багийн ахлагч Шон Касей нар болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр болон холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Нарийн бичгийн дарга нарын баг хамт олонд энэ ажилд онцгойлон  анхаарал тавьсан хатагтай Жужанна Якабт чин сэтгэлийн талархал илэрхийлээд өөрийн улсын эрүүл мэндийн тогтолцоо, тулгамдсан асуудлуудын талаар товч мэдээлэл өгөхдөө Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд маш их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа зарим чиглэлээр онцлон танилцуулсан.
Тэрбээр “Манай улсад эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний хамралтын хувь 2020 оны байдлаар 67, халдварт өвчин, нэн ялангуяа 100 мянган хүнд ногдох сүрьеэгийн өвчлөлийн түвшин 2022 оны байдлаар 70.0 байна.  2021 онд сүрьеэ өвчний дарамт өндөртэй 30 улс, түүнчлэн олон эмэнд дасалтай сүрьеэгийн өвчлөлийн дарамт өндөртэй 30 улсын нэг болж, 2022 онд бүртгэгдсэн сүрьеэгийн шинэ тохиолдлын 2,8 хувь нь нас барсан зэрэг харамсалтай үзүүлэлтүүд байгаа тул сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлгийг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад сүрьеэг оношилдог болох зайлшгүй хэрэгцээ байна” гэсэн юм. Дараагийн шатлалын эмнэлэг рүү сорьцыг тээвэрлэх, өвчтнийг илгээх зэрэг нь өвчнийг оношлохгүй байх нөхцөлийг бүрдүүлж буй тул 333 суманд уушгины зөөврийн, хэрэглэхэд хялбар дижитал рентген аппараттай болоход санхүүгийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг хэрэгтэй байгааг сайд хэллээ.  
Мөн манай улсын 30-70 насны хүн амын зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнөөр нас барах магадлал 35 хувь, зам тээврийн ослын шалтгаант нас баралтын түвшин 100 000 хүнд 21 байгаа нь Ази, Номхон далайн бүсийн улсууд дунд гуравдугаарт орж байгаад дүгнэлт хийж хүн амд эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгав.  
Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг шинээр боловсруулж УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд хууль батлагдсанаар хяналт, тандан судалгааны санхүүжилтийг улсын төсвөөс олгодог болох зохицуулалтууд хийгдэнэ гэдгийг хэлж цаашдаа иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх Хяналт тандалтын төвийг олон улсын жишгийн дагуу байгуулах шаардлага байгаа тул энэ тал дээр ДЭМБ-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Улмаар нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг Номхон далайн баруун бүсийн төвд болон ДЭМБ-ын хамтын ажиллагаатай шилдэг төвүүдэд сургах шаардлага байгаад анхаарал хандуулахыг хатагтай Жужанна Якабт уламжиллаа. 
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд болон ДЭМБ-ын ерөнхий захирал Др.Тедросын Монгол Улсад айлчлах үеэр ярьж тохирсон ажлуудыг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 
Тэрбээр “Хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсныг чуулганд оролцогчид сайшааж, уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулах нь чухал гэсэн байр суурь илэрхийлсэн. Иймд ирэх аравдугаар сард Астана хотноо болох Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгон танилцуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс төвөөс алслагдсан өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан хэрхэн үзүүлж байгаа болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой болно” гэсэн юм.
Хатаггтай Жужанна Якаб уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн тавьсан хүсэлтийн дагуу багийн эмч нарыг мобайл технологи ашиглан иргэдэд үзлэг оношлогоо хийх боломжтой явуулын багцаар хангах асуудал шийдэгдсэн таатай мэдээг дуулгалаа. Мөн Урьдчилан сэргийлэх, тандалт сэргийлэлтийн төвтэй болохыг дэмжих боломжтой гэсэн юм. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хувьд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн загварыг төлөвшүүлэх, мэдээллийн дата боловсруулалт, дүн шинжилгээ хийх ажлыг зөвлөгөө арга зүйгээр дэмжих, сүрьеэгийн илрүүлэлтэд чухал шаардлагатай зөөврийн рентген аппаратаар сумдыг хангах, эмийн чанарын хяналтын лабораторитой болох, эмийн үнэ, чанартай холбоотой асуудлыг шийдвэрлэх, эмч, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах болон халдварт бус өвчнийг бууруулах, эрүүл мэндийн татварын тогтолцоог бүрдүүлэх, орчны эрүүл мэндийг сайжруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэлсэн.
Уулзалтын төгсгөлд хатагтай Жужанна ирэх аравдугаар сард болох Астанагийн олон улсын дээд хэмжээний уулзалт болон Манилад болох ДЭМБ-ын Бүсийн гүйцэтгэх хорооны хуралд оролцохыг Эрүүл мэндийн сайдаас хүслээ.

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХАД ТУСАЛНА

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Олон улсын атомын энергийн агентлагийн Ази, Номхон далайн бүсийн Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Гашау Гебеиху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээж авч уулзлаа. Уулзалтад Монголын талаас Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр болон холбогдох газрын дарга нар, ОУАЭА-ий Ази, Номхон далайн бүсийн Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Дэнис Субботницкий, улс орнуудын түншлэл хариуцсан нэгжийн дарга Анне Кэтрин Старз нарын албаныхан БНСУ-ын КИРАМС хүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцов. Олон улсын атомын энергийн агентлаг Монгол Улсад хавдрын өвчлөлийн тусламж, үйлчилгээний менежментийг сайжруулах “Итгэл найдварын туяа” төслийг 2024-2027 онд хэрэгжүүлж дэлхийн анагаах ухааны салбарт өргөн хэрэглэж байгаа цөмийн технологийн шинэлэг арга, аргачлалыг нэвтрүүлж, хорт хавдрын өвчлөлийг эрт оношилж, эмчилж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.
Тус агентлагийн Ази, Номхон далайн бүсийн Техникийн хамтын ажиллагааны хорооны даргаар ахлуулсан баг Монголд долоо хоног ажиллаж, төсөл хэрэгжих Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт ашиглаж буй цөмийн оношлогоо, шинжилгээ, эмчилгээний үйл явцтай танилцаж, ирэх оноос хэрэгжүүлэх төслийн хүрээнд юу хийхээ тодорхойлох уулзалтуудыг зохион байгуулсан байна. Ноён Гашау Гебеиху энэ тухайгаа Эрүүл мэндийн сайдад нэлээд дэлгэрэнгүй танилцуулж цаашид илүүтэй анхаарал хандуулж ажиллах шаардлагатай тодорхой чиглэлүүдээр санал солилцсон. С.Чинзориг сайд манай улсад хавдрын өвчлөл сүүлийн 20 жилийн хугацаанд нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, 2022 оны байдлаар таван нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байгаа энэ үед хавдрын өвчлөлийн тусламж, үйлчилгээний менежментийг сайжруулах “Итгэл найдварын туяа” төслийг ОУАЭА-аас хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлж бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог бөгөөд хавдрын шинэ тохиолдлын 74.3 хувь нь хожуу үе шатанд оношлогдож байгаа харамсалтай үзүүлэлт байгаа. Ийм нөхцөлд цацрагийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг багасгахын тулд Монгол Улсад цөмийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийн хүрэлцээг нэмж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, цацрагийн аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай байна” гээд хавдрын эмчилгээний үйлчилгээний хүртээмж бага, хүлээгдэл ихтэй, үндэсний хэмжээнд ганцхан Хавдрын төв байгаа нь хангалтгүй байгаа тул Засгийн газраас ХСҮТ-2-ыг барихыг дэмжиж газрын асуудлыг шийдсэн төдийгүй барилгын зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулсан талаар мэдээлэл өгч “Итгэл найдварын туяа” төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд Хавдрын шинэ төвтэй болоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн сүүлийн таван жилийн хугацаанд жилд дунджаар 700 орчим өвчтөн цацраг туяа эмчилгээ хийлгэсэн нь шинээр оношлогдсон хорт хавдрын тохиолдлын дөнгөж 13 хувийг эзэлж байгаа тул  оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэх шаардлагатай. Хавдар үүссэний дараа бус эхэн үед нь илрүүлж эмчлэх, голомтот эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой SPECT/CT, PET/CT аппаратыг олон улсад өргөн хэрэглэж байгаа. Гэтэл манай улсад ганцхан SPECT/CT аппарат байгаа нь өвчний явц, байршлыг оношлоход хүртээмж хангалтгүй байгаа бөгөөд ялангуяа хорт хавдрын үсэрхийллийн шинжилгээ хийлгэхээр сар бүр 200 орчим өвчтөн хүлээж байгааг сайд хэлсэн.
Түүнчлэн хорт хавдартай өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд эрхтнийг хадгалах мэс засал, нөхөн сэргээх мэс заслын стратеги боловсруулах, хорт хавдрын зорилтот эмчилгээнд анхаарлаа хандуулах, цацрагийн аюулгүй байдлыг хангах, радиоидэвхит эм зөөвөрлөх, хадгалах, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахад техникийн туслалцаа, арга зүйн зөвлөгөө дэмжлэг хэрэгтэйгээс гадна  цацрагийн ослын үед яаралтай тусламж үзүүлэх нэгжийг УХТЭ, ХСҮТ-д байгуулах шаардлагатай байгааг анхаарч төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналтай байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
Олон улсын атомын энергийн агентлаг, БНСУ-ын КИРАМС хүрээлэн хамтран “Нэг ч орныг орхигдуулахгүй” гэсэн уриатайгаар улс орнуудад хэрэгжүүлж буй “Итгэл найдварын туяа” төслийн хүрээнд Монгол Улсын цөмийн оношилгоо, эмчилгээний салбарт SPECT/CT, гамма туяаны аппарат, денситометр, TH-45-ын гамма камер, агааржуулалтын сцинтиграфийн аэрозолийн төхөөрөмж зэрэг өндөр технологи бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх, цацрагийн ослын үед яаралтай тусламж үзүүлэх нэгжийг ХСҮТ, УХТЭ-т байгуулах, Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилга, хүний нөөц, тоног төхөөрөмж зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой гэж байв.
Түүнээс гадна Монгол Улсад нэн шаардлагатай цөмийн оношилгоо, эмчилгээний эмч, мэргэжилтэн, анагаах ухааны физикч нарыг сургаж, чадавхижуулахад туслана гэдгийг ноён Гашау Гебеиху болон төслийн багийнхан илэрхийлээд төсөл хэрэгжихийг хүлээхгүйгээр буюу энэ онд багтаад Монгол Улсад нэн шаардлагатай байгаа SPECT/CT аппарат нэгийг нийлүүлэх боломжтой гэлээ. Энэхүү SPECT/CT аппаратаар хавдар, зүрх судас, бамбай булчирхай, түрүү булчирхай, бөөрний өвчний үйл ажиллагаа болон байршил, хорт хавдрын үсэрхийллийг эрт үед нь оношилж, цацраг идэвхит эмчилгээг хянана.  Хяналтаар бүтэн биеийн зураг авдаг давуу талтай юм байна.
“Итгэл найдварын туяа” төслийг хэрэгжүүлэх ажил 2024 оны нэгдүгээр сараас эхэлнэ.