Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ийн Номхон далайн баруун эргийн бүсийн Доктор Варяа Габровак, Рожер Эванс нар Монгол Улсад хийж буй айлчлалын эхний өдөр буюу өнөөдөр ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байнгын дэмжлэг, болон хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, манай улсын вирус судлалын үндэсний лабораториудын чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэлийг хангах, цаашид тарилгат халдварт өвчний тандалтын тогтолцоог бэхжүүлэх, тогтворжуулах талаар хэлэлцэж, санал солилцлоо. Тус айлчлал нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр НЭМҮТ, ХӨСҮТ-ийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах юм.