НЭМГ-ын болон Налайх ЭМТ хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтаж нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, менежерүүдийг хамруулан дадлага сургалтыг өнөөдөр Налайх ЭМТ-д зохион байгууллаа.
Оролцогчид амбулатори болон лаборатори, хүүхэд, уламжлалт сэргээн засах тасгуудад ажиллаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, дараа нь тэдгээр санал хүсэлтийг багаараа хэлэлцэж цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, өөрийн байгууллагын туршлагыг солилцох зорилготой ажиллалаа.
Энэхүү дадлага сургалтаар тусламж авч буй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, илрүүлэх, түүнийг зөв арга замаар шийдвэрлэх, эрсдэлийн үнэлгээг бодит байдал дээр тулгуурлан үйлчлүүлэгчдийн санал дээр зөвлөлдөж, төлөвлөгөөгөө өөрийн байгууллагатаа тохируулан боловсруулахад Чанарын менежерүүдийг дадлагажуулж, мэдлэгтээ болгож буйгаараа өндөр ач холбогдолтой байв.