Өнөөдөр жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр
Өнөөдөр жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр
ЗӨВ ТӨЛӨВЛӨЕ! хэмжээнд 2022 онд үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 4.8 хувь нь 20-иос доош насныхан эзэлж байна. Хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар нь үр хөндөлтөөр төгсдөг. (Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022)
Иймд ЗАЛУУСАА хостойгоо ярилцан тохиролцож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, жирэмслэлтээс сэргийлэх урт хугацааны эсвэл богино хугацааны аргуудаас өөрт тохирохыг сонгож хэрэглэснээр хэзээ жирэмслэх, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөх боломжтой.
Орчин үеийн аргууд нь
– Дааврын эм
– Тариа
– Суулгац
– Ерөндөг
– Бэлгэвч
– Лаа
Уламжлалт аргууд
– Хуанлийн арга
– Салиа шинжлэх буюу Виллийн арга
– Биеийн суурь халууныг хэмжих
– Түр тэвчих арга
Гэр бүлээ зөв төлөвлөснөөр элэг бүтэн, аз жаргалтай, хүүхдэдээ зохих анхаарал халамж тавьж, эрүүл чийрэг өсгөн, санхүүгийн хувьд бэрхшээлгүй амьдрах боломжтой.