Эмийн аюулгүй байдлыг хангахын тулд тасралтгүй хяналт, сонор, сэрэмж шаардлагатай

Эмийн аюулгүй байдлыг хангахын тулд тасралтгүй хяналт, сонор, сэрэмж шаардлагатай. Эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдээс мэдээлсэн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүр нь фармаковижилансын тогтолцооны хамгийн чухал хэсэг юм.
Эдгээр мэдээлэл нь эм зах зээлд гарсаны дараа болон бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн туршид эмийн аюулгүй байдлыг үнэлж, хянах, цаашлаад дэлхий даяар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж байдаг.
Дараах холбоосоор дарж гаж нөлөө хэрхэн мэдээлэх боломжтойг мэдээд аваарай. Мэдсэнээ түгээгээрэй. 👉👉 [https://mmra.gov.mn/?id=200312]

Эмийн гаж нөлөө хаана ч тохиолдож болно

Хаана ч, хэзээ ч бидний таамаглаагүй үе1-2 Видео шторк-20231110T060938Z-001д гаж нөлөө гэнэт илэрч болзошгүй. Та үүнийг бидэнд мэдээлснээр эмийн аюулгүй байдлыг сайжруулж чадна.
иРепортинг цахим систем ашиглан гаж нөлөө мэдээлэхдээ мэдээллийг үнэн, зөв, бүрэн бөглөх хэрэгтэй.
Энэ нь аливаа асуудлыг илрүүлэх, үнэлэх цаашлаад үйлчлүүлэгчийг эрсдэлээс сэргийлэх зохицуулалтын арга хэмжээ авах хүртэл чухал ач холбогдолтой байдаг.
Гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүрийг дараах холбоосоор бидэнд мэдээлээрэй. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312]

“ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЛОО…

НЭМГ-ын болон Налайх ЭМТ хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтаж нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, менежерүүдийг хамруулан дадлага сургалтыг өнөөдөр Налайх ЭМТ-д зохион байгууллаа.

Оролцогчид амбулатори болон лаборатори, хүүхэд, уламжлалт сэргээн засах тасгуудад ажиллаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, дараа нь тэдгээр санал хүсэлтийг багаараа хэлэлцэж цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, өөрийн байгууллагын туршлагыг солилцох зорилготой ажиллалаа.

Энэхүү дадлага сургалтаар тусламж авч буй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, илрүүлэх, түүнийг зөв арга замаар шийдвэрлэх, эрсдэлийн үнэлгээг бодит байдал дээр тулгуурлан үйлчлүүлэгчдийн санал дээр зөвлөлдөж, төлөвлөгөөгөө өөрийн байгууллагатаа тохируулан боловсруулахад Чанарын менежерүүдийг дадлагажуулж, мэдлэгтээ болгож буйгаараа өндөр ач холбогдолтой байлаа.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ