Та эмч үү?

Та эмч үү?
Та бол үйлчүүлэгчийн эмнэлзүйн зураглалыг бүрэн ойлгож чадах хүн юм. Иймд эмчилгээг хянаж үзээд гаж нөлөөг илрүүлж, түүнийг арилгахын тул эмийн тунг зохицуулах эсвэл өөр эмчилгээ санал болгож болно.
Үйлчлүүлэгчид тань илэрсэн гаж нөлөөний тохиолдлыг бидэнд мэдээлснээр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж чадна. Энд дарж мэдээлнэ үү. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312] Мэдээлэхэд илүү хялбар боллоо.
May be an image of text
See Insights
Boost a Post
All reactions:

You and 2 others

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тус

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тус

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор амьсгалын замын халдвар авах эрсдэлийг 72%, ханиад томуугаар өвдөх эрсдэлийг 63%, гэдэсний халдварт өвчний эрсдэлийг 64%-р тус тус бууруулдаг байна.

Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний 6 сард шаардлагатай өөх тос, нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс болон усыг агуулдаг бөгөөд хялбар боловсорч, бүрэн шимэгддэг байна. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, халдвараас хамгаалах олон төрлийн биологийн идэвхт нэгдэл, цагаан эс агуулдаг.

Нярай хүүхдийг төрсний дараах 1 цагийн дотор ангир уургаар амлуулна.

Нялх хүүхдийн 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.

Хүүхдийн 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.

Эмийн гаж нөлөөний тохиолдлыг мэдээллэх боломжтой боллоо

Та эмч үү?
Та бол үйлчүүлэгчийн эмнэлзүйн зураглалыг бүрэн ойлгож чадах хүн юм. Иймд эмчилгээг хянаж үзээд гаж нөлөөг илрүүлж, түүнийг арилгахын тул эмийн тунг зохицуулах эсвэл өөр эмчилгээ санал болгож болно.
Үйлчлүүлэгчид тань илэрсэн гаж нөлөөний тохиолдлыг бидэнд мэдээлснээр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж чадна. Энд дарж мэдээлнэ үү. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312] Мэдээлэхэд илүү хялбар боллоо.

“ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ЦОЧМОГ ДУТЛЫН ЦОГЦ МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

     ЭМЯ, НЭМҮТ-с Анхан шатны Эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний хоол тэжээлийн цочмог дутлын цогц менежментийн талаар нэгдсэн ойлголт, мэдлэгийг сайжруулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэнд ЭМЯ-ны төлөөлөл, НЭМҮТ-ийн төлөөлөл НЭМҮТ-ийн ХСХАБА-ны дарга Ж.Баясгалан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Мөнхцэцэг, дүүргүүдийн ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтанд Сүхбаатар дүүргийн ӨЭМТ, Чингэлийн дүүргийн ӨЭМТ, Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Эрүүл мэндийн ажилтнууд сургалтанд хамрагдсанаар хоол тэжээлийн цочмог дутагдалтай хүүхдийг өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвд эмчлэх, хянах менежментийн талаарх мэдлэг сайжирч, ур чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Сургалт 11-р сарын 13-17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд болно.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ