Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тус

268 Views

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тус

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор амьсгалын замын халдвар авах эрсдэлийг 72%, ханиад томуугаар өвдөх эрсдэлийг 63%, гэдэсний халдварт өвчний эрсдэлийг 64%-р тус тус бууруулдаг байна.

Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний 6 сард шаардлагатай өөх тос, нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс болон усыг агуулдаг бөгөөд хялбар боловсорч, бүрэн шимэгддэг байна. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, халдвараас хамгаалах олон төрлийн биологийн идэвхт нэгдэл, цагаан эс агуулдаг.

Нярай хүүхдийг төрсний дараах 1 цагийн дотор ангир уургаар амлуулна.

Нялх хүүхдийн 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.

Хүүхдийн 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.

 

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ