ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЛОО
НЭМГ-ын болон Налайх ЭМТ хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтаж нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, менежерүүдийг хамруулан дадлага сургалтыг өнөөдөр Налайх ЭМТ-д зохион байгууллаа.
Оролцогчид амбулатори болон лаборатори, хүүхэд, уламжлалт сэргээн засах тасгуудад ажиллаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, дараа нь тэдгээр санал хүсэлтийг багаараа хэлэлцэж цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, өөрийн байгууллагын туршлагыг солилцох зорилготой ажиллалаа.
Энэхүү дадлага сургалтаар тусламж авч буй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, илрүүлэх, түүнийг зөв арга замаар шийдвэрлэх, эрсдэлийн үнэлгээг бодит байдал дээр тулгуурлан үйлчлүүлэгчдийн санал дээр зөвлөлдөж, төлөвлөгөөгөө өөрийн байгууллагатаа тохируулан боловсруулахад Чанарын менежерүүдийг дадлагажуулж, мэдлэгтээ болгож буйгаараа өндөр ач холбогдолтой байлаа.
Марафонд оролцогч нарт эмнэлгийн тусламж үзүүллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БГД-ЭМТ, СБД-ЭМТ, ХУД-ЭМТ, СБД-НЭ, БЗД-НЭ, НТТТ-н 70 гаруй албан хаагч 5 суурин, 3 хөдөлгөөн байршилд марафонд оролцогч нарт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн оролцож байна. Нийт 58 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
Мөн НЭМГ-н 20 албан хаагч 5-10 км зайд гүйж оролцлоо.
Д.Сүхбаатарын талбай болон автомашины хөдөлгөөн хориглосон замуудад хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж иргэдийн үйлчилгээний эрүүл ахуй, халдвар хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавин 16 улсын байцаагч ажиллаж байна.