Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Насжилт судлал, настны эмгэг судлал” нийгэмлэгтэй хамтран олон улсын ахмадын өдрийг угтан “Настны эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч нартай хамтран зохион байгуулалаа. Тус сургалтаар ӨЭМТ-ийн эмч нар настны эмийн зохистой хэрэглээний талаар илүү их мэдлэг мэдээлэлтэй болох юм.
– Физологийн хөгшрөлт болон хавсарсан архаг өвчнүүдтэй холбоотойгоор настай хүмүүсийн бие мах бодын зүгээс аливаа эмийн бодист үзүүлэх урвал өөрчлөгддөг байна.
– Шүүрэл гарах хийгээд хөдөлгөөнт үйл нь буурч эмийн шимэгдэлт саадтай болдог. Ингэснээр настанд хэрэглэсэн олон төрлийн эмийн биохүрэхүй багасдаг байна.
– Настай хүний элгэнд явагдах биотранснеформеци удааширч эмийн эмчилгээнд хүндрэл гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
– Настай хүмүүст зүрх судасны эмийг хэрэглэх эрэлт хэрэгцээ их байдаг. Зүрхний гликозидийн тун хэтрэх, зүрхний гликозид их мэдрэг болдог. Уг эминй тархалтын эзэлхүүн ба клиренс багасдаг зэрэгтэй холбоотой.
– Эмийн шимигдэлт
Ходоодонд давсны хүчил үүсэлт буурдаг. Ходоод гэдэсний замын хөдөлгөөн, хоосрох үйлийн болон чацархайн судсан дахь цусны эргэлтийн хурд, түүнчлэн шимэгдэлтийн гадаргуу багасдаг зэрэг учир шалтгааны улмаас эмийн шимэгдэлт муу юм уу хангалтгүй явагддаг.