Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлье
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, илэрсэн шинж тэмдэг, зовиур зэргийг харгалзан эмчийн жороор тухайн өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.
Эмийг зүй бус хэрэглэсэний үр дагавар:
- Тухайн өвчин нь хүндрэх, архагших
- Эмэнд дасалттай болох /антибиотик/
- Эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх
- Эмнээс харшил өгөх
- Эмний гаж нөлөө илрэх
- Эмчилгээний зардал өсөх
Эмийг яаж зөв сонгох вэ?
- Эмчийн зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх
- Эмчийн зааврын дагуу хэрэглэх
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
- Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн ханиад, томуу, суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу. Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэж хэвшээрэй.