Өнөөдөр буюу 11-р сарын 21-ны өдөр ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Р.Октябрь, МУ-ын Засгийн газрын Жендерийн үндэсний хорооны мэргэжилтэн Д.Батхишиг, УНТЭ-ийн Урологи-Андрологийн эмч П.Мягмарсүрэн, ЧД-ийн ЭМТ-ийн дарга Ж.Болортуяа нарыг БЗД-ийн ЭМТ-ийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулатори 1-т эрэгтэйчүүдийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй “Андрологийн кабинет”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн эрэгтэйчүүдэд зонхилон тохиолддог нөхөн үржихүйн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж санаа бодлоо солилцлоо.
Эрэгтэйчүүдэд тулгамддаг нөхөн үржихүй, эрүүл мэндийн асуудал насанд хүрсэн эр хүн бүрийн чухал асуудал байдаг гэдгийг ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Р.Октябрь нар онцлоод БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн “Андрологийн кабинет” нь стандартад нийцсэн цогц байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээг дүүргийн хүн амд үзүүлж буй тул Нийслэлийн Жишиг кабинетийн шаардлагад нийцэж буйг онцоллоо.
Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэл болон аймгийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд эрэгтэйчүүдийн кабинеттэй болох зорилт тавин ажиллаж буй билээ.
Цаашид бусад дүүргийн эрүүл мэндийн төвүүд стандартад нийцсэн Андрологийн кабинеттай болох зорилтыг тавин туршлага солилцлоо.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвий жишиг Урологи-Андрологийн кабинетаар өдөрт дунджаар 20-30 хүн үйлчлүүлж байгаа бөгөөд 40-50 хүнд үйлчлэх бүрэн хүчин чадалтай. юм. Хэрэв та Баянзүрх дүүргийн оршин суугч бол E-Mongolia хаягаараа цахимаар эсвэл БЗДЭМТ-д өөрийн биеэр ирж цаг авах, 1800-0119 дугаарт холбогдон цаг авч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг авах боломжтой юм.