ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2024” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр дүүргийн удирдлагууд, үндсэн хэлтэс, харьяа хэлтэс, холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Баянзүрх дүүрэг нь Хүүхдийн төлөө зөвлөлийг байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүл мэндийн төвийн зүгээс “Хүүхдийг дэмжих” чиглэлээр санал бодлоо илэрхийллээ.

Тухайлбал Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилгоор хүүхдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх,

Асран хамгаалагчийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх,

Үе тэнгийн сурагч багш бэлтгэх зэрэг асуудлыг хөндөж хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийллээ.

Мөн харьяа хэлтсүүдийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдийн тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Хүүхдэд тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх нэгдсэн программ хангамжтай болох, эрүүл мэндийн гурван талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль цэцэрлэгийн ойр орчимд хяналтын камер болон спорт тоглоомын талбайг нэмэгдүүлэн сайжруулах,

Мөн болзошгүй байдлаас сэргийлэх сургалт аргазүйн төвийг байгуулах, эцэг эх асран хамгаалагчдад хүүхдийн талаарх боловсрол олгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болж 2024 оны дүүргийн төсөвт суулгахаар боллоо.

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 21-Р ХОРОО “АЧИТСАЙХАН” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ MNS ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

БЗД 21-р хороо Ачитсайхан ӨЭМТ  2023 оноос эхлэн /MNS ISO 9001:2015/ Чанарын мeнeжмeнтийн тогтолцоог хэрэгжүүлэн үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа бөгөөд дүүрэгтээ Чанарын мeнeжмeнтиийг нэвтрүүлсэн анхны ӨЭМТ боллоо.

Чанарын менежментийг нэвтрүүлсэнээр

Тусламж үйлчилгээний хүртээмж сайжирсан

Эмч ажилчдыг хөрвөж ажиллуулдаг болсон.

Өрсөлдөх чадвартай болсон бөгөөд уялдаа холбоо сайжирсан

Иргэдийнхээ эрүүл мэндийг хянадаг болсон /Жишээ нь: Анхаарал татсан нярайг сувилахуйн багт мэдээлэл өгч хянуулдаг болсон/

Дотоод хяналтын багтай болсон

Гадаад улс орны  Өрхийн эрүүл мэндийн төвтэй харилцаа холбоо тогтоож туршлага судлах боломж бүрдсэн

Олон улсын Эрүүл мэндийн чиглэлийн тeндэрт оролцох эрхтэй болсон

гэх мэт олон давуу талууд бий болжээ.

Баянзүрх дүүргийн 21-р хороо нь  бүртгэлтэй 6337 хүн амтай бөгөөд түр оршин суугчдыг оролцуулбал 11 мянга гаруй хүн амтай томоохон хороодын нэг юм.

Цаашид улам хичээн ажиллаж, бусад ӨЭМТ-үүдэдэ туршлагаасаа хуваалцаж ажиллахаа илэрхийлсэн юм.

2019-2023 “Сайн туршлага” арга хэмжээнд  бүтээлүүдээ оролцуулж тасралтгүй амжилттай оролцож гэрчилгээ гардан авчээ.

Ачитсайхан ӨЭМТ-ийн хичээл зүтгэлтэй хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ