БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЭЖ, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1,179 Views
Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс ЖСХТ аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж, харьяа ЕБ-ийн 85-р сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хөгжлийн бэрхшээл ба жендэр”, “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Гэр бүл төлөвлөлт” сэдвээр сургалт зохион байгуулж, мэдлэг олгосон юм.
2023 оны эхний хагаст гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20% өссөн байна. Цахим орчинд хүүхдүүдийн 33% нь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контентыг харж байсан бол эмэгтэйчүүдийн 10% нь  цахим орчинд бэлгийн дарамтад өртөж байна.

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ