Эмийг зөв зохистой хэрэглэж хэвшие
Эмийг зүй бус хэрэглэсэний үр дагавар:
Тухайн өвчин нь хүндрэх, архагших
Эмэнд дасалттай болох /антибиотик/
Эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх
Эмнээс харшил өгөх
Эмний гаж нөлөө илрэх
Эмчилгээний зардал өсөх
Эмийг яаж зөв сонгох вэ?
Эмчийн зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх
Эмчийн зааврын дагуу хэрэглэх
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн ханиад, томуу, суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.
Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай.
Антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэж хэвшээрэй.