БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 42-Р ХОРОО “ҮҮРИЙН МАНДАХ ГЭГЭЭ” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

БЗД-ийн 42-р хороо “Үүрийн мандах гэгээ” ӨЭМТ 11 дэхь шинэ өрхийн эрүүл мэндийн төв болж үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Нээлтэнд БЗД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат, Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Б.Анхил, Эрүүл мэндийн төвийн дарга И.Батзаяа, Өрхийн менежер Д.Мягмаржав, Ц.Баасанхүү, ӨЭМТ-ийн дарга Г.Наранзул, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
БЗД-ийн 42-р хороо нь 4949 өрхтэй,15964 мянга гаруй бүртгэлтэй хүн амтай бөгөөд харьяалалын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Албан бусаар бүртгэлгүй 2119 иргэнтэй томоохон хороодын нэг бөгөөд эдгээр иргэдэд ч эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхээр ажлаа эхлүүлээд байна.
БЗД-ийн хүн ам энэ жил 36 мянга гаруйгаар нэмэгдсэн бөгөөд хүн амын хэт төвлөрөлтийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ачаалал ч нэмэгдэж байгаа юм.
 
Шинээр Өрхийн эрүүл мэндийн төв байгуулагдсанаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх чанар хүртээмж сайжрах юм.
“Үүрийн мандах гэгээ” ӨЭМТ-ийн хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
                                                                           БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

БЗД-ЭМТ-ийн Эрэгтэйчүүдийн эмч Ө.Бат-Оргил: 40-өөс дээш насны эрчүүдийн гурван хүн тутмын хоёр нь бөөр шээсний замын болон бэлгийн үйл ажиллагааны хямралтай байна.

БЗД-ЭМТ-ийн Эрэгтэйчүүдийн эмч Ө.Бат-Оргил: 40-өөс дээш насны эрчүүдийн гурван хүн тутмын хоёр нь бөөр шээсний замын болон бэлгийн үйл ажиллагааны хямралтай байна.
БЗД-ЭМТ нь Нийслэлийн жишиг кабинет болж үйл ажиллагаагаа явуулж байна. Урологи-Андрологийн кабинет нь эр бэлгийн үйл ажиллагааг хянаж шинжилж бусад эмчилгээг хийдэг. Амбулаториор өдөрт 10-15 хүнийг тогтмол үзэж, зөвлөгөө өгч, нарийн шинжилгээ хийж эмчилж байна. Үүнд: Эр бэлгийн замын өвчнүүд, бөөр шээсний замын өвчин, түрүү булчирхайн үрэвсэлт өвчнүүдийг оношилж эмчилдэг. Мөн үр тогтоох чадвар үрийн шингэний шинжилгээ, PCR шинжилгээ гэх мэт нарийн шинжилгээнүүдийг ч хийж байна.
Монгол улсын хэмжээнд 40-өөс дээш насны эрчүүдийн гурван хүн тутмын хоёр нь бөөр шээсний замын болон бэлгийн үйл ажиллагааны хямралтай байна гэсэн судалгаа байна. Энэ өвчин эрүүл мэндийн боловсрол дутмаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Түгээмэл шалтгаан нь Халдвар, Гэмтэл, Судасны бүдүүрэл /удаан сууж ажилладаг/, Химийн хорт бодистой ажилладаг хүн гэх мэт.
Мөн бага насны болон өсвөр насны эрэгтэй хүүхдээ үзүүлж бэлгийн бойжилт хэвийн явагдаж байгаа эсэхийг мэдэх эрүүл мэндээ анхнаас нь анхаарч эрүүл мэндийн боловсрол, дадалтай болгох боломжтой.
Өглөө 08:30-15:00 цагийн хооронд үзлэг хийж, 20-32 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Насны ангиллын хувьд бүх насныханд жигд өвчлөл үрэвсэл, хямралууд тохиолдож байна. Үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлж тогтмол эмчид үзүүлж байхыг зөвлөе. Эрэгтэйчүүдийн ямар ч өвчнийг цаг тухайд нь оношилвол бүрэн эмчлэгддэг.
Эрэгтэйчүүдийн кабинет харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Emongolia.mn сайтаар нэвтрэн орох болон 1800-0119 дугаарт холбогдон цаг авч үзүүлэх боломжтой.
                                                                                                                                             🌱Эрүүл мэндээ хайрлая

Шинэ оны мэнд хүргэе

Айлчлан ирж буй Шинэ оны мэндийг Баянзүрх дүүргийн иргэд, Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, ажилтан, албан хаагчид та бүхэндээ хүргэе! 🎉

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

Айлчлан ирж буй 2024 ондоо Монгол улсын өрх бүр элэг бүтэн, иргэн бүр эрүүл энх байхыг ерөөе!

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ