БЗД-ЭМТ-ийн Эрэгтэйчүүдийн эмч Ө.Бат-Оргил: 40-өөс дээш насны эрчүүдийн гурван хүн тутмын хоёр нь бөөр шээсний замын болон бэлгийн үйл ажиллагааны хямралтай байна.

93 Views
БЗД-ЭМТ-ийн Эрэгтэйчүүдийн эмч Ө.Бат-Оргил: 40-өөс дээш насны эрчүүдийн гурван хүн тутмын хоёр нь бөөр шээсний замын болон бэлгийн үйл ажиллагааны хямралтай байна.
БЗД-ЭМТ нь Нийслэлийн жишиг кабинет болж үйл ажиллагаагаа явуулж байна. Урологи-Андрологийн кабинет нь эр бэлгийн үйл ажиллагааг хянаж шинжилж бусад эмчилгээг хийдэг. Амбулаториор өдөрт 10-15 хүнийг тогтмол үзэж, зөвлөгөө өгч, нарийн шинжилгээ хийж эмчилж байна. Үүнд: Эр бэлгийн замын өвчнүүд, бөөр шээсний замын өвчин, түрүү булчирхайн үрэвсэлт өвчнүүдийг оношилж эмчилдэг. Мөн үр тогтоох чадвар үрийн шингэний шинжилгээ, PCR шинжилгээ гэх мэт нарийн шинжилгээнүүдийг ч хийж байна.
Монгол улсын хэмжээнд 40-өөс дээш насны эрчүүдийн гурван хүн тутмын хоёр нь бөөр шээсний замын болон бэлгийн үйл ажиллагааны хямралтай байна гэсэн судалгаа байна. Энэ өвчин эрүүл мэндийн боловсрол дутмаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Түгээмэл шалтгаан нь Халдвар, Гэмтэл, Судасны бүдүүрэл /удаан сууж ажилладаг/, Химийн хорт бодистой ажилладаг хүн гэх мэт.
Мөн бага насны болон өсвөр насны эрэгтэй хүүхдээ үзүүлж бэлгийн бойжилт хэвийн явагдаж байгаа эсэхийг мэдэх эрүүл мэндээ анхнаас нь анхаарч эрүүл мэндийн боловсрол, дадалтай болгох боломжтой.
Өглөө 08:30-15:00 цагийн хооронд үзлэг хийж, 20-32 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Насны ангиллын хувьд бүх насныханд жигд өвчлөл үрэвсэл, хямралууд тохиолдож байна. Үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлж тогтмол эмчид үзүүлж байхыг зөвлөе. Эрэгтэйчүүдийн ямар ч өвчнийг цаг тухайд нь оношилвол бүрэн эмчлэгддэг.
Эрэгтэйчүүдийн кабинет харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Emongolia.mn сайтаар нэвтрэн орох болон 1800-0119 дугаарт холбогдон цаг авч үзүүлэх боломжтой.
                                                                                                                                             🌱Эрүүл мэндээ хайрлая

No comments