БЗД-ЭМТ-ийн Уламжлалтын эмч Д.Батцэнгэл: Мэдрэлийн гаралтай өвчнийг уламжлалт аргаар эмчлэх нь үр дүн өндөр байдаг

БЗД-ЭМТ-ийн Уламжлалтын эмч Д.Батцэнгэл: Мэдрэлийн гаралтай өвчнийг уламжлалт аргаар эмчлэх нь үр дүн өндөр байдаг
Мэдрэлийн гаралтай толгой, хүзүү, нурууны өвчин нас залуужиж байна. Ахмад настан ирж үйлчлүүлдэг байсан бол одоо хүүхэд багачууд, залуу насныхан нилээдгүй үйлчлүүлж байна. Нуруу, хөл, хүзүү, толгойн өвчин нь дасгал хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний дутагдлаас бий болж байна.
Энэ нь хүүхдүүд хичээл номоо хийхдээ болон ухаалаг утсыг ашиглахдаа байнга бөгтийж буруу суудаг, амьдралын буруу дадал хэвшлээс ихээхэн шалтгаалж байна. Иймээс Эцэг эхчүүд хүүхдийнхээ бие бялдар оюун санааны хөгжилд бага балчир наснаас нь анхаарах хэрэгтэй.
Хөдөлгөөн засал, зүү төөнүүр, цэгэн бариа, шарлага, татлага зэрэг эмчилгээг иргэдийн эрүүл мэндээс шалтгаалж урт болон богино хугацааны давтамжтай хийж, эмчилж байна.
Эдгэрэл маш өндөр хувьтай бөгөөд эрүүл болсныхоо дараа гам алдах, дасгал хөдөлгөөн хийдэггүйгээс дахих магадлал нь өндөр байдаг.
Шөнө унтахдаа болон өдрийн цагаар ч орондоо шээдэг хүүхдүүд манайд ирдэг. 2-10 насны хүүхдүүдийн дунд орондоо шээх нь элбэг тохиолддог эмгэг. Айдас түгшүүртэй байх, стресст өртөх, нийгмийн харилцаанаас эмээдэг, гэр бүлийн орчинд таагүй уур амьсгалтай гэх мэт шалтгаанаас болж хүүхдүүд орондоо шээдэг.
Иргэдийн дунд чих шуугих, дуу чимээнд мэдрэг болох тохиолдлууд мөн ихсэж байна. Мөн нүүрний саажилт аль ч насныхны дунд элбэг тохиолддог. Түгээмэл тохиолдож байгаа өвчний нэг нь суудлын мэдрэлийн өвчин юм. Ялангуяа суугаа ажил хийдэг, үргэлж компьютерийн ард олон цагаар суудаг хүмүүс их өвчилдөг. Иргэд өвчнөө эмчлүүлж, эрт үед нь арга хэмжээ авахгүй архагшуулсанаас эмийн эмчилгээнд дарагдахгүй, уламжлалт эмчилгээг зорьж байна.
Нойргүйдлийн зовиуртай хүмүүс түгээмэл байна. Тархийг нь амраагаад булчинг нь суллаж, стресс ядаргааг тайлах эмчилгээ хийсний дараа аяндаа унтаж амардаг болно.
Уламжлалт эмчилгээний дараа хүйтэн зүйл идэж уухгүй, хүйтэн усанд гараа дүрэхгүй, хүйтэн салхинд жиндэж болохгүй. 14-21 хоног биеэ энхрийлж гамаа барьвал эмчилгээ илүү үр дүнтэй байдаг. Хамгийн зөв урьдчилан сэргийлэх арга нь тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвших юм.
                                                                                                                                   Эрүүл мэндээ хайрлая

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ