\
Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэх, мэдлэг арга зүйгээр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцох зорилгоор сургалт зохион байгуулж, мэдлэг олголоо.
Эрүүл мэндийн төвийн НЭМА-ны албаны Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Энхцэцэг “Халдварт бус өвчний өнөөгийн байдал” сэдвээр,
Өрхийн менежер Д.Мягмаржав “Хүн амын бүртгэлийн хөтлөлт, идэвхтэй хяналтын журам” сэдвээр ӨЭМТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэлээ.
Жил ирэх тусам Халдварт бус өвчин тэр дундаа чихрийн шижин, цусны даралт ихсэлт, хорт хавдар гэх мэт өвчин хүн амын дунд нэмэгдэх хандлагатай байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл хүргэх, эмчилгээ үйлчилгээний цар хүрээг сайжруулахад эрүүл мэндийн салбар, тэр дундаа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө эхлээд анхаарах, эмч мэргэжилтнүүдийн санаа зовох асуудал болоод байна.
Сургалтын үеэр ӨЭМТ-ийн төлөөлөл “Насан урт”, “Энх агшин” , “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-үүд 2023 оны үйл ажиллагааны онцлох тайланг хүргэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудал болоод хэрэгжсэн сайн туршлага болохуйц ажлаа бусадтайгаа хуваалцсан юм.
МУЗН-ийн хэлтсийн дарга н.Ганбат, БЗД-ийн Улаанзагалмайн хорооны дарга Д.Жавзмаа нар сайн дурын байгууллагын үйл ажиллагааны тайлангаа сургалтанд оролцогчдод танилцууллаа. 90-ээд жилийн түүхт энэрэнгүй нигүүлслийн сайн дурын байгууллага өнгөрсөн онд нийгэмд тустай олон ажил хийж гүйцэтгэсэн нь эрүүл мэндийн салбартай холбоотой ажлууд байлаа.
БЗД-ийн ӨЭМТ-үүд өргөжин тэлж, эмч мэргэжилтний хувьд ур чадвараа сайжруулж, эмчилгээний, эмнэлгийн үйлчилгээний стандартыг судалж үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ