ХӨСҮТ-өөс улсын хэмжээнд буюу 21 аймаг, есөн дүүргээс долоо хоног бүр сорьц цуглуулаад судалгаа хийдэг. Энэ үеэрээ томуу болон цар тахлын судалгааг зэрэг хийдэг. Одоогоор томуугийн H3N2, А хүрээний H1N1, болон B хүрээний гурван вирус идэвхтэй орчилд байна. Үүнээс гадна томуу төст өвчний 4-5 вирус орчилд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томуугийн хүрээний вирусийн идэвхжил нэмэгдэх хандлагатай болж байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
-Одоо томуугийн дэгдэлтийн оргил үе учраас эмнэлэгт хандаж буй тохиолдлын олонх нь амьсгалын замын халдвар байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор нэмэлтээр 619 ор дэлгээд байна. Үүний 407 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт байна. ХӨСҮТ дээр гэхэд 200 нэмэлт ор дэлгээд байна.
- Сүүлийн 21 хоногийн байдлаар томуугийн дэгдэлт өссөн хандлагатай байна. Насны бүлгээр нь авч үзвэл амбулатороор үйлчлүүлэгчдийн 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Үүний 60 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд байгаа юм. Түүнчлэн амьсгалын замын өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 15 хүртэлх насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна. Томуугийн А хүрээний H1N1 вирусээр жирэмсэн эхчүүд, сахартай болон жингийн илүүдэлтэй хүмүүс халдварласан тохиолдолд хүндрэх тохиолдол түгээмэл байна.