ЭМЯ, НЭМҮТ-с Анхан шатны Эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний хоол тэжээлийн цочмог дутлын цогц менежментийн талаар нэгдсэн ойлголт, мэдлэгийг сайжруулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэнд ЭМЯ-ны төлөөлөл, НЭМҮТ-ийн төлөөлөл НЭМҮТ-ийн ХСХАБА-ны дарга Ж.Баясгалан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Мөнхцэцэг, дүүргүүдийн ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтанд Сүхбаатар дүүргийн ӨЭМТ, Чингэлийн дүүргийн ӨЭМТ, Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Эрүүл мэндийн ажилтнууд сургалтанд хамрагдсанаар хоол тэжээлийн цочмог дутагдалтай хүүхдийг өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвд эмчлэх, хянах менежментийн талаарх мэдлэг сайжирч, ур чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Сургалт 11-р сарын 13-17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд болно.