ХДХВ,ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

1,357 Views

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэх, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

2023 онд Энэ өдрийг “Олон Нийтийн Манлайллыг Дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр БЗД-ийн Эрүүл мэндийн төв, Дүүргийн Улаан загайлмайн хорооноос БЗД-ийн ажилтан албан хаагчдад болон, дүүргийнхээ ард иргэдэд энэхүү өвчний талаарх  ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх зорилгоор “Улаан Туузтан” арга хэмжээг  зохион байгуулллаа.

 

 

 

 

 

 

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2022 оны жилийн эцсийн байдлаар дэлхий дахинаа 1.3 сая хүн шинээр ХДХВ-ийн халдвар авч, 630 мянган хүн ДОХ-ын улмаас нас барсан.  хүн байна. Харин МУ-ын хэмжээнд бусад улс оронтой харьцуулахад тохиолдлын тоо бага ч жил бүр тогтмол хэмжээгээр өсөж байгаа нь анхаарах асуудал болоод байна. Монгол улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 31 жилийн өмнө 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 367 хүн ХДХВ-ийн халдвартай нь оношлогдож, үүнээс 63 хүн нас барсаны бөгөөд албан ёсны тоогоор халдвартай 645 хүн байна.

Хайртай хүмүүстээ үнэнч байя, Аюулгүй дотны харилцааг эрхэмлье

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

 

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ