#MedSafetyWeek аян хэдий өндөрлөж байгаа ч эмийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хэзээд нэн тэргүүнд тавигдсан хэвээр байх болно.
Бүх эм гаж нөлөө үүсгэх боломжтой тул эмчилгээний туршид тогтмол хяналт тавьж, гаж нөлөөний тохиолдлыг эрт илрүүлж, сэжиглэсэн тохиолдол бүрийг мэдээлж хэвшээрэй.
Эмийн гаж нөлөөг цахимаар мэдээлэх бүрэн боломжтой болсон талаар аяны турш ойлгосон гэж итгэж байна.
Яг одоо танд мэдээлж амжаагүй тохиолдол байгаа бол дараах холбоосоор [https://mmra.gov.mn/?id=200312] мэдээлээрэй.
Таны мэдээлэл бүр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байдаг.