БЗДЭМТ эрт илрүүлэг үзлэг 2022.09.07-ний байдлаар
[pdf-embedder url=”https://bzemn.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ert-ilruuleg4.pdf” title=”ert ilruuleg4″]
[pdf-embedder url=”https://bzemn.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ert-ilruuleg4.pdf” title=”ert ilruuleg4″]
[pdf-embedder url=”https://bzemn.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ert-ilruuleg3.pdf” title=”ert ilruuleg3″]
[pdf-embedder url=”https://bzemn.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ert-ilruuleg2.pdf” title=”ert ilruuleg2″]
[pdf-embedder url=”https://bzemn.ub.gov.mn/wp-content/uploads/2022/11/ert-ilruuleg1.pdf” title=”ert ilruuleg1″]
Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинээр ажиллаж буй өрхийн эмч, сувилагч нарт зориулсан “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн 28 хоногийн сургалт 10 дугаар сарын 31-ий өдрөөс БЗД-ийн ЭМТ дээр эхэллээ. Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зөвлөх багш Хүүхдийн өрхийн зөвлөх зэргийн эмч Клиникийн профессор АУ-ны магистр Ш.Оюухүү, сургагч багш Ч.Цэцэгмаа нар удирдан явуулж байна. Тус сургалтаар 0-5 насны хүүхдийн өвчнийг үнэлэх, ангилах, хүүхдийн эм уух тунг тохируулан сонгох, суулгалтын эмчилгээ, хэсэг газрын халдварыг гэрээр эмчлэх, нярай хүүхдийг үнэлэх ангилах, нярайн асаргаа сувилгаа, эхэд зөвлөгөө өгөх харьцааны ур чадвар зэргийг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ залуу эмч сувилагч нарт эзэмшүүлэх зорилготой юм.
Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тоо баримт байгаа бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9,4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.
Манай улсын хувьд, 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий.
Артерийн даралт ихсэлт гэдэг нь:
Хэд хэдэн удаагийн хэмжилтээр дээд даралт 130, доод даралт 80 мммуб-аас дээш байхыг цусны даралт ихсэлт гэнэ. Хэрэв даралт бууруулах эм ууж байгаа бол даралт хэмжих үед хэвийн байсан ч даралт ихсэлттэй гэж үзнэ. Артерийн даралт ихсэлтийг эрт илрүүлэх, хянахгүйгээр удаан явснаар Нүдний хүндрэл, Бөөрний хүндрэл, Тархины цус харвалт, Зүрхний шигдээс г.м олон өвчлөл үусгэн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Илрэх шинж тэмдэг:
Тиймээс дээрхи шинж тэмдэг илэрч байвал та өөрийнхөө эрүүл мэндийн талаар мэдлэггүй бол тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, артерийн даралтаа тогтмол хянаж эмээ тогтмол цагт ууснаар зүрх судасны өвчлөл, хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой юм.