Сэтгэл мэдрэл донтолтын нэн шаардалагатай тусламж үйлчилгээ mhGAP

Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад “Сэтгэц, мэдрэл, донтолт (СМД)-ын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ (mhGAP) хөтөлбөрийг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт анхан шатны эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээр хэрэгжүүлсэн.
Иймд уг хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн ЭМТ-ийн даргын санаачлагаар “mhGAP хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах, дэмжлэг үзүүлэх” болзолт уралдааныг 28 хорооны ӨЭМТ-үүдийн дунд зохион байгуулж байна. Энэхүү уралдаан 2022 оны 10 сарын 18-аас 11 сарын 18 өдөр хүртэл үргэлжлэх ба хөтөлбөр, техникийн зөвлөмж, үнэлгээний талаар СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн О.Батчимэг, БЗД-ийн Сэтгэц-Наркологийн баг хамтран сургалтыг зохион байгууллаа.
 

“Ахмад настны нийгэм дэх хувь нэмэр, зүтгэлийг үнэлье” өдөрлөг

“Ахмад настны нийгэм дэх хувь нэмэр, зүтгэлийг үнэлье” өдөрлөг 2022.10.21-ний өдөр зохион байгуулагдлаа.
Баянзүрх дүүргийн 8, 9,14,16,17,19, 22, 24-р хороодын ӨЭМТ-үүд хамтран ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг сурталчлан таниулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж нийгэм сэтгэлзүйн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой өдөрлөгийг зохион байгуулж ажиллаа. Тус өдөрлөгт Баянзүрх дүүргийн 26 ӨЭМТ, 2 тосгоны ЭМТ-ийн харьяа ахмадын төлөөлөл оролцлоо.
Мөн үйл ажиллагааг дэмжин БЗД-ийн ЭМТ, ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд хөдөлмөр эрхлэдэг ахмадад төрөөс хүргэж буй тусламж, дэмжлэгийн тухай танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Тус өдөрлөгт бүтээлээрээ оролцсон 17н хорооны нийт 31 ахмад өөрсдийн бүтээлээ дэлгэн сурталчилж, бусад хорооны ахмадууддаа бүтээлийнхээ дээжээс зарж борлууллаа. Мөн арга хэмжээний үеэр 17-р хорооны ахмадууд урлагийн номер үзүүлж, 16-р хороодын ахмадын төлөөлөл өөрсдийн сайн туршлагаа өдөрлөгт оролцож буй нийт ахмадууддаа танилцуулсан үр дүн арвинтай өдөрлөг боллоо. Өдөрлөгт бүтээлээрээ оролцсон ахмадуудад талархал, гарын бэлэг, дархлаа дэмжих багцыг зохион байгуулагч ӨЭМТ-үүдийн зүгээс гардуулж өглөө.

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА