Оюутнууд БЗХӨ-ийн шинжилгээнд сайн дураар хамрагдах бүрэн боломжтой.

Халдварт өвчин судлалын үндэсний төв улсын хэмжээнд БЗДХ-ын тархалтын талаарх судалгаа, статистик мэдээллийг гаргадаг бөгөөд, эрсдэлт бүлгийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулдаг. Тус төвөөс эрсдэл өндөр насны бүлэг болох 19-24 насныхныг сайн дурын шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

-Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын дөрвөн өвчнийг мэдээлдэг. Тухайлбал, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ДОХ. Эдгээрээс тэмбүүгийн халдвар тодорхой хувиар өндөр бусад гурван өвчнөөс өндөр байдаг. БЗДХ-ын тархалтын өнөөгийн байдлыг харвал өвчлөлийн статистик бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн дунд их байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны бүлгээр авч үзвэл:

  • 15-19 насныхан- 13–10 хувь
  • 20-24 насныхан- 29–25 хувь
  • 25-29 насныхан- 20–22 хувь
  • 30-34 насныхан- 15–17 хувь
  • 35-39 насныхан- 9–11 хувь
  • 40-44 насныхан- 5–7 хувь
  • 45-49 насныхан- 3 хувь
  • 50-59 насныхан- 4 хувь
  • 60-аас дээш насныхан- 1 хувь байна.

Халдвартай иргэдийн хүн амзүйн үзүүлэлтээр 45 хувь нь гэр бүлтэй, 34 хувь нь гэрлээгүй, 15 хувь нь хамтран амьдрагчтай, дөрвөн хувь нь гэр бүлээ цуцалсан, нэг хувь нь гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа юм. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар бүртгэгдсэн БЗДХ-ын хувьд:

  • Тэмбүү- 3239
  • Заг хүйтэн- 3284
  • Трихомониаз- 2338 байгаа бөгөөд энэ онд нийт 8875 тохиолдол бүртгэгдсэн нь бусад нийт халдварт өвчний 2.9 хувийг эзэлж байна.

Энэ төрлийн халдвараар өвдөж байгаа хүмүүсийн тал хувь буюу 20-29 насныхны тухайд бэлгийн идэвхтэй амьдралтай ч байнгын хамтрагчгүйгээс халдвараар өвдөх эрсдэл өндөр байдаг байна.

Тиймээс эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг БЗД-ийн эрүүл мэндийн төвөөс зөвлөж байна.

Энэ долоо хоногоос 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт хийнэ.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцох шаардлага тулгарчээ. Мөн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хоёр тал онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа аж.

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтыг нэг сарын дараа бүрэн хэрэгжүүлж эхлэх юм байна.

ЭМЯ 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай платформыг бэлэн болгох үүрэг хүлээжээ. Энэ хүрээнд E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэжээ. Цаашид хоёр яам хамтарч, эрүүл мэндийн салбарын цахимжилтыг бүхий л түвшинд амжилттай хэрэгжүүлэх замаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээл, түвэг чирэгдэлгүй үзүүлдэг болохыг зорьж байгаа юм байна.

МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БОЛНО.

Менингококкт халдвар нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, иархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг.
Менингококк халдвар нь манай оронд 8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархаж байгаа юм. Энэхүү халдвараас сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл жилд маш цөөхөн тохиолддог, мөн эл өвчинтэй нүүр тулж байнга ажиллаж байгаагүйн улмаас өөр өвчин эмгэгтэй андуурч оношлогоо оройтох талтай байдаг байна. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралт гардагаар нь улаан бурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг аж.
ХАЛДВАРЛАЛТ
Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог.
Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг.
Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.
МЕНИНГОКОККИЙН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ
Илрэх шинж тэмдгүүд:
• Гэнэт өндөр халуурах
• Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
• Хүүхэд уйлагнах
• Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
• Толгой өвдөх, хоолонд дургүй болох
• Бөөлжилт нь гэнэт, хоолтой холбоогүй, олон удаа, бөөлжөөд биед сайжрал өгөхгүй
• Хүзүү хөших, ухаан санаа самуурах
• Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).
МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
• Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
• Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангын уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
• Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
• Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
• Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
• Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх хэрэгтэй.
БЗД-ийн Эрүүл мэндийн төв

2023-01-27

Аливаа өвчин идэгдэг. Хэрвээ ИРГЭН та өөрөө өөртөө эмч байх аваас энэ мэтийн өвчлөлөөс өөрийгөө болон хайртай бүх хүмүүсээ хамгаалах бүрэн боломж байна.

Менингит гэж юу вэ. Энэ мэт өвчлөлөөс хамгаалах сэргийлэх, танин мэдэхэд бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс БЗД-ийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдээс дараах зүйлсийг зөвлөн танилцуулж байна.

 Тархи нугасны бүрхэвч хальсыг менинг гэх бөгөөд уг хальс үрэвсэх эмгэгийг менингит гэж нэрлэнэ. Уг өвчин нь дараах шалтгааны улмаас үүсдэг:

  • Бактери
  • Вирус
  • Мөөгөнцрийн шалтгаантай

Энэ дундаа вирусийн менингит нь илүү түгээмэл бөгөөд бактерийн менингиттэй харьцуулахад хүндрэл багатай. Бактериар үүсэх хэлбэр нь ховор тохиолдох ч амь насанд аюул учруулахуйц ноцтой юм. Эдгээр  нь аль ч насны хүнд илэрч болох ч бактерийн менингит  нь бага насны хүүхэд, 15-25 насны залуу хүмүүст элбэг тохиолдоно. Харин насанд хүрсэн залуу хүмүүс вирусийн менингитээр өвчлөх нь элбэг байна.

Шалтгаан 

Олон төрлийн вирус менингит өвчнийг үүсгэдэг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь гэдэс гүйлгүүлж, хоолой өвтгөдөг коксаки вирус гэх энтеровирус юм. Түүнчлэн маш ховор тохиолдолд уг өвчин гахай хавдрын вирусээс үүсэх боломжтой. Вирусийн менингитээр ихэвчлэн дулааны улиралд өвчлөх нь боловч энэ төрлийн өвчин дэгдэлт багатай байна.

Бактерийн менингит нь маш ховор тохиолдолд биеийн өөр хэсэгт бий болсон халдвар даамжирснаас үүдэлтэй байна. Тухайлбал, сүрьеэгийн бактери уушгинаас менинг рүү тархаж, менингит үүсэх магадлалтай. Бактерийн менингит нь ихэвчлэн ганц нэгхэн тохиолдол төдийгөөр хязгаарлагдана. Гэвч сургууль, коллеж зэрэг олон бужигнасан байгууллагад бага хэмжээний дэгдэлт гарах эрсдэлтэй.

ХДХВ халдвар, химийн эмчилгээ зэргээс шалтгаалан дархлааны тогтолцоо нь суларсан хүмүүс менингитийн халдвар авах эрсдэл ихтэй байна.

Шинж тэмдэг

Менингит нь эхэндээ ханиад хүрсэн төдий мэт бага зэргийн халуурах, сульдах зэрэг шинж тэмдэгтэй илрэх ба хугацаа өнгөрөх тусам шинж тэмдгүүд даамжирна. Бактерийн менингитийн шинж тэмдэг маш хурцаар илрэх тул уг өвчнийг хэдхэн цагийн дотор тодорхойлох боломжтой юм. Харин вирусийн менингитийн шинж тэмдэг хэд хоногийн дараа илэрдэг. Нийтлэг илрэх шинж тэмдгүүд:

  • Толгой хүчтэй өвдөх
  • Халуурах
  • Хүзүү хөших
  • Тод гэрэлд нүд гялбах
  • Дотор эвгүйрхэх, бөөлжих
  • Менингоккийн менингитийн үед янз бүрийн хэмжээтэй хавтгай хавтгай, улаан хүрэн тууралт үүсэх бөгөөд дарахад өнгө нь хувирахгүй.

Оношилгоо

Өвчний эхний шинж тэмдэг илэрсний дараагаар мэргэжлийн эмчид хандаж дараах шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Үүнд:

  • Мэдрэлийн үзлэг.
  • Цусны ерөнхий ба биохимийн шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Цусны ПГУ шинжилгээ
  • Цээжний рентген
  • Нугаснаас шингэн авах

Эмчилгээ

Өвчин үүсгэгчээс хамааран эмчилгээний хугацаа өөр байна. Вирусийн менингит 1-2 долоо хоногт эдгэрдэг. Харин бактерийн менингит хэдэн 7 хоногоос хэдэн сарын турш эмчилгээ хийлгэсний үр дүнд эдгэнэ. Сүрьеэгийн бактериар менингит үүссэн тохиолдолд сүрьеэгийн эсрэг эм өгнө. Бактерийн менингитийн үед өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт байнгын хяналтад байлгана.

Хүндрэл

Бактерийн халдвараар үүсгэгдсэн менингитийн үед зохих эмчилгээ хийгээгүй тохиолдолд уналт таталт, комд хүргэх эрсдэлтэй. Уг өвчний улмаас тархи гэмтсэн тохиолдолд сонсгол муудах, ой санамж доройтох эрсдэлтэй. Түүнчлэн энэ нь насан туршид хадгалагдан үлдэх аюултай юм. Бактерийн менингит туссан 10 хүний 1 нь эмчлүүлж байсан ч амь насаа алддаг. Өндөр настан, нярай хүүхдүүд уг өвчнөөр эндэх нь элбэг байна.

Урьдчилан сэргийлэх

  • Салхин цэцэг, улаан бурхан, пневмококк, менингококкийн эсрэг вакцинд хамрагдах
  • Тэжээллэг, тэнцвэртэй хооллох
  • Дархлаа тогтолцоог дэмжих
  • Хувийн эрүүл ахуйг сайтар сахих
  • Аливаа өвчний эмчилгээг цаг алдалгүй хийх

Менингит нь аюултай үр дагавартай ноцтой эмгэг юм. Эхний шинж тэмдэг ажиглагдах үед зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, цаг алдалгүй оношлуулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

БЗД-ийн эрүүл мэндийн төв

2023-01-27

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав.
 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тусгайлсан бие даасан анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагынхнаас гадна БШУЯ, ХНХЯ, АШУИС, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 40 шахам хүн оролцов.
Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын эрх зүйн  шинэчлэлийг хийхэд анхаарч суурь хуулиудад өөрчлөлт хийх шаардлага байгааг онцлоод “Эрүүл мэндийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулийн  60 орчим хувьд нь өөрчлөлт орсон байдаг. Одоо хуулиудад нэмэлт өөрчлөлт гэхээсээ шинэчилсэн найруулгаар дорвитой өөрчлөлт оруулж үйл ажиллагаатайгаа нийцүүлэх шаардлага байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын аливаа хуулийг боловсруулахдаа иргэндээ ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг талаас нь түрүүлж харах ёстой” гэж байлаа.  Хуулийн төслийг боловсруулсан ЭМЯ-ны Ажлын хэсгээс хийсэн танилцуулгад Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл 6 бүлэгтэй бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт;  Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо; Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, салбар дундын хамтын ажиллагаа; Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт зэрэг харилцааг зохицуулахаар тусгасныг дурдаад хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар танилцуулсан.

Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар заасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2016 онд батлуулсан. Харин нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах хууль одоог хүртэл байхгүй байна.
Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц, жилд дунджаар 200 орчим бэлтгэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажиллагсдын 1.9 хувийг эзэлж байгаа бөгөөд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц хангалтгүй.
2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн  дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна. Монгол Улсад хөдөл Хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний тогтолцоо бий болсноор Монгол Улсын нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол, гэмтэл, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчлөл бодитоор буурах нөхцөл бүрдэж, эдгээр болон бусад өвчлөлөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах боломжтой болох юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх зорилтыг тодорхойлохдоо ДЭМБ-аас хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгохыг гишүүн орнуудад зөвлөмж болгосон байдаг.мөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл  амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатайг харуулж байна. ДЭМБ-аас тодорхойлсон нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 тусламж, үйлчилгээг болон дээрх үзэл баримтлалын санааг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуульд тусгасан гэдгийг төсөл боловсруулагчид танилцуулсан.
Судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй нэг ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэсэн тооцоо байдаг.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ-аас эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг зөвлөдөг бол манай улсад ердөө 6.0 хувийг  зарцуулдаг бөгөөд зардлын дийлэнхийг олон улсын зээл тусламж эзэлдэг.

Өнөөгийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, ангилал, стандарт, норматив, жишиг тооцоолол байхгүйгээс нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, нэр төрөлд өртөг зардлын тооцоо тодорхойгүй байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Нэг аймаг дэгдэлтийн түвшинд хүрсэн байгаа. Нийт өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 23 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна гэдгийн мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

 

Энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсэдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Үүнийг өмнөд өдөртэй нь харьцуулахад 1.7 хувиар нэмэгдэсэн байна. Томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага хотын хэмжээнд нийт дуудлагын 60 орчим хувийг эзэлсэн. Вирус судлалын лабораториос шинжилгээ хийхэд томуугийн А вирусний H1N1 В дийлэнхийг нь эзэлж байсан бол H3N2 В вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна.

Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насны хүүхдүүд 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан байгаагаас 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Тэдгээр хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын эмгэгээр хоёр хүүхэд нас барсан байна.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Мөн 2-12 насны 800 гаруй мянган хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулаад байна. Хичээл эхлэх гэж буйтай холбоотойгоор вакцинжуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Ирэх Даваа гарагт ЕБС-ийн хичээл эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг зөвлөж байна.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

Эдгээр энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАХ ВЭ ?

  • Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахих
  • Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх
  • Амны хаалт байнга зүүж хэвших
  • Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
  • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
  • Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны  шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчний үед вирүст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
  • Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв

2023

Томуу томуу төст өвчний тандалт судалгааг танилцуулж байна.

Томуу томуу төст өвчний 02 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 213 сорьцонд шинжилгээ хийхэд 45 (21.1%) сорьцонд томуугийн В вирус, 40 (18.7%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm  вирус, 7 (3.2%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус тус тус илэрсэн. Түүвэр сонголтоор 31 сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирус илрүүлэх шинжилгээнд 7 (22.5%) сорьцонд амьсгалын замын синцитиаль вирус,1 (3.2%) сорьцонд хүний метапневмони вирус тус тус илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалтад 194694 хүнийг хамруулсан байна. Үүнээс 1-12 насны 132902, жирэмсэн 1021, архаг хууч өвчтэй, 65-аас дээш насны 56197, эрүүл мэндийн ажилтан 4574 байна. Нийт хамралт 79.6%- тай байна гэсэн дүн мэдээ гарлаа.
Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас ийнхүү хүргүүлж байна.
Үүнд:

-Олныг хамарсан жагсаал, цуглаан, баяр ёслолын арга хэмжээнд оролцохгүй байх

– Шаардлагагүй тохиолдолд эмнэлэг болон олон нийтийн газраар явахгүй байх

– Томуугийн дархлаажуулалтад хамрагдах

– Гэртээ болон ажил дээрээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх

– Дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх,

– Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах, алхах

– Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримтлах

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье!

БЗД-ийн 12-р хороо “Амгалан-Итгэлэхүй “ӨЭМТөв нь  “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД “ ТА ХООЛ ИДДЭГ ҮҮ ? ХОР ИДДЭГ ҮҮ СУРГАЛТЫ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  

Монголын хүүхдүүдийн хоол тэжээлийн өнөөгийн байдал санаа зовоосон асуудлын нэг байсаар байна.  Нийгмийн эрүүл мэндийн асуудалд хүүхдийн витамин, эрдэс баялгийн дутагдал, биеийн өсөлт хөгжлийн дутмаг асуудал хэвээр байсаар байна. Үүнээс гадна таргалалт, биеийн жингийн илүүдэл хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн аль алинд нөлөөлж байгаа нь Монгол улсыг хоол тэжээлийн зөв зохисгүй хэрэглээ хоёр дахин их гэж харуулахад хүргэж байна.  Сүүлийн жилүүдэд хүүхдийг хөхөөр хооллох нь багасаж байна.

Зөв зохистой хоол тэжээл чухал нөлөөлөх хүчин зүйлийн нэг: тэжээллэг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс эрүүл, бүтээмж өндөртэйгөөс гадна сурах чадвар сайтай байдаг.

Ер нь бол төсөв хөрөнгийг хангалттай  хуваарилахгүй, хүний нөөц хангалтгүй байдаг нь хүүхдүүдэд чанартай хоол тэжээлийн үйлчилгээ хүргэхэд нөлөөлдөг.  Хүүхэд асрагч хүмүүсийн мэдлэг, асаргаа, хоол тэжээл нөхцөл хангалтгүй байдаг нь хүүхдийн хоол тэжээлийн зөв зохисгүй хэрэглээнд гол нөлөө үзүүлж байна.

Тэгвэл БЗД-ийн Амгалан-Итгэлэхүй ӨЭМТ нь 2023 оны 01 сарын 21-ний өдөр БЗДЭМН -ийн Хоол зүйч А.Наранжарагл эмчтэй хамтран өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа хамтран гүйцэтгэдэг БЗД -ийн 20-р цэцэрлэгийн багш, туслах багш ,тогооч нарт “Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоололтын норм ,бэлтгэх арга” “Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хооллолтын норм ,бэлтгэх арга “сэдвээр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ,сувилагч ,ажилчид 20-дугаар цэцэрлэгийн багш ,туслах багш,тогооч нарт нийт 48 хүнд сургалтыг амжиллтай зохион байгуулан ажиллажээ.

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүх шатны байгууллагад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг бүхий албан даалгавар гаргалаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулж, эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, эрүүл мэндийн удирдах, гүйцэтгэх ажилтны ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гаргасан уг албан даалгавраар Эрүүл мэндийн бүх шатны байгууллагын дарга, захирлуудад -“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, “Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар зөвлөмжийг биелүүлэх, -Эрүүл мэндийн байгууллага өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах утас, цахим хаягийг олон нийтэд ил тод байршуулах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, байгууллагаас төрийн бүх шатны байгууллагад тавьсан өргөдөл гомдол, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, ил тод мэдээлж байх, -Байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, шударга бус байдал гаргахгүй байх талаар соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, -Байгууллагын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ны үйл ажиллагааг эрчимжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг чанд мөрдүүлэх, удирдах, ажилтнууд өөрсдөө ёс зүйн манлайлал үзүүлэх, -Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон дотоод асуудал хариуцсан нэгж, албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг эрүүл мэндийн ажилтнуудад тухай бүр танилцуулан чанд мөрдүүлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулах, -Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагад дархлаажуулалттай холбоотой асуудлаар гарсан алдаа, зөрчлийг давтахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хаягжилт, хугацаа, хадгалалт, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, -Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйтэй холбоотой асуудлаар гарсан алдаа дутагдал, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг нуун дарагдуулахгүйгээр тухай бүрт хариуцлага тооцож, ил тод мэдээлж байх, -Төсвийн шууд захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, үр ашиггүй зардал гаргахгүй байх, шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд бүрэн гүйцэд байршуулж хэвших, -Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулах талаар шинэлэг санаачлага гаргаж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгууллагын үйлчилгээний соёл, ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах, -Иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлж, эмнэлгийн орц, гарцыг түргэн тусламжийн болон үйлчлүүлэгчийн автомашин нэвтрэхээр чөлөөтэй болгох, Хүлээн авах, Яаралтай тусламжийн хэсгийг харагдахуйц, орой, шөнийн цагаар гэрэлтүүлэг бүхий хаяг, тэмдэг, тэмдэглэгээтэй болгох, -Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, хууль бус халаа сэлгээ, томилгоо хийхгүй байхыг үүрэг болгов. Иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох Мөн энэхүү албан даалгавраар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт -Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор санхүүжилтийг бүрэн олгох нөхцөл бүрдүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах, -Эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж, үйлчилгээний сахүүжилтийг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд заасан цаг хугацаанд нь олгож байхыг даалгасан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт -Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн байдалд тогтмол хяналт тавьж, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, хомсдол үүсэхээс сэргийлж, нөөц бүрдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах, -Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, тасалдал, эмийн үнэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн талаар иргэдээс гаргаж байгаа санал гомдол, шүүмжлэлийг судлан дүгнэлт гаргах, мэдээлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай шийдвэрлэх, -Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэг өгсөн. Сайдын албан даалгаврыг салбарын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлэн, хэрэгжилтийн тайланг улирал бүр танилцуулахыг ажил хариуцаж буй хүмүүст даалгалаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүх шатны байгууллагад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг бүхий  албан даалгавар гаргалаа.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулж, эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, эрүүл мэндийн удирдах, гүйцэтгэх ажилтны ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гаргасан уг албан даалгавраар

Эрүүл мэндийн бүх шатны байгууллагын дарга, захирлуудад

-“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, “Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар зөвлөмжийг биелүүлэх,
-Эрүүл мэндийн байгууллага өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах утас, цахим хаягийг олон нийтэд ил тод байршуулах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, байгууллагаас төрийн бүх шатны байгууллагад тавьсан өргөдөл гомдол, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, ил тод мэдээлж байх,
-Байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, шударга бус байдал гаргахгүй байх талаар соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах,
-Байгууллагын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ны үйл ажиллагааг эрчимжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг чанд мөрдүүлэх, удирдах, ажилтнууд өөрсдөө ёс зүйн манлайлал үзүүлэх,
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон дотоод асуудал хариуцсан нэгж, албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг эрүүл мэндийн ажилтнуудад тухай бүр танилцуулан чанд мөрдүүлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулах,
-Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагад дархлаажуулалттай холбоотой асуудлаар гарсан алдаа, зөрчлийг давтахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хаягжилт, хугацаа, хадгалалт, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах,
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйтэй холбоотой асуудлаар гарсан алдаа дутагдал, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг нуун дарагдуулахгүйгээр тухай бүрт хариуцлага тооцож, ил тод мэдээлж байх,
-Төсвийн шууд захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, үр ашиггүй зардал гаргахгүй байх, шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд бүрэн гүйцэд байршуулж хэвших,
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулах талаар шинэлэг санаачлага гаргаж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгууллагын үйлчилгээний соёл, ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах,
-Иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлж, эмнэлгийн орц, гарцыг түргэн тусламжийн болон үйлчлүүлэгчийн автомашин нэвтрэхээр чөлөөтэй болгох, Хүлээн авах, Яаралтай тусламжийн хэсгийг харагдахуйц, орой, шөнийн цагаар гэрэлтүүлэг бүхий хаяг, тэмдэг, тэмдэглэгээтэй болгох,
-Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, хууль бус халаа сэлгээ, томилгоо хийхгүй байхыг үүрэг болгов.

Иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох

Мөн энэхүү албан даалгавраар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт

-Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор санхүүжилтийг бүрэн олгох нөхцөл бүрдүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах,
-Эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж, үйлчилгээний сахүүжилтийг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд заасан цаг хугацаанд нь олгож байхыг даалгасан.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт
-Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн байдалд тогтмол хяналт тавьж, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, хомсдол үүсэхээс сэргийлж, нөөц бүрдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах,
-Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, тасалдал, эмийн үнэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн талаар иргэдээс гаргаж байгаа санал гомдол, шүүмжлэлийг судлан дүгнэлт гаргах, мэдээлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай шийдвэрлэх,
-Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэг өгсөн.
Сайдын албан даалгаврыг салбарын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлэн, хэрэгжилтийн тайланг улирал бүр танилцуулахыг ажил хариуцаж буй хүмүүст даалгалаа.

 

Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр 2023 удахгүй тохион

Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн 74 дэх удаагийн чуулганы 2021 оны 05-р сарын 31-ий өдрийн хуралдаанаар жил бүрийн 01-р сарын 30-ий өдрийг Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн онцлог нь жил бүрийн 01-р сарын 30-ны өдөр анзаарагддаггүй өвчнүүдийн хор холбогдлын талаарх дэлхийн хамгийн ядуу буурай хүн амын мэдлэгийг дээшлүүлэхэд оршино. Мөн энэ өдөр эдгээр өвчнийг хянах, бүрэн болон тодорхой хэмжээнд устгах боломж байгааг дэмжихийг хүн бүрд уриалдаг.

Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн хамтрагч нар 2021 оны 1-р сард төрөл бүрийн зайн цахим арга хэмжээнүүд болон мэдээлэл, сурталчилгааны олон ажлуудыг зохион байгуулсан.

Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн шийдвэрийн дагуу ДЭМБ Анзаарагддаггүй өвчнүүдийн нэгдэлд нэгдэж, өөрийн дуу хоолойгоо нэмэрлэж байна. Нэгдүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн зарим томоохон үйл явдлуудыг дурдвал: Анзаарагддаггүй өвчнүүдийн анхны замын зураглалыг 2012 онд баталсан; Тухайн жил Анзаарагддаггүй өвчнүүдийн Лондонгийн тунхаглал түгээгдсэн; Одоогийн шинэ замын зураглал 2021 оны 1-р сард батлагдсан.

Энэ жилийн тэмдэглэлт өдрийн уриалга:

Одоо хий. Хамтдаа ажилла. Анзаарагддаггүй өвчнүүдтэй тэмцэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хий.

COVID-19 цар тахал болон өөрчлөгдөж буй санхүүжилтийн байдал, түүнчлэн олон улсын урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлүүд нь Анзаарагддаггүй өвчнүүдийн нийгэмлэгүүдийн ажилд бэрхшээл учруулж байна. Эдгээр сорилтуудыг үл харгалзан мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан: 47 улсад хамгийн багадаа анзаарагддаггүй нэг өвчнийг устгасан байна. Анзаарагддаггүй өвчнүүдийн хөтөлбөрийн хэрэгжилт өмнөх жилтэй харьцуулахад 2022 онд илүү байв. 2030 он хүртэлх зорилтуудыг биелүүлэхэд шинэлэг үйл ажиллагаа, тогтвортой санхүүжилтийн тусламжтайгаар хүрэх болно.

 

Анзаарагддаггүй өвчнүүд нь усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж стандартын бус байдаг дэлхийн хамгийн ядуу бүс нутагт өргөн тархсан байна. Анзаарагддаггүй өвчнүүд нь дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хүнд нөлөөлдөг бөгөөд гол төлөв вирус, бактери, шимэгч хорхой, мөөгөнцөр, хорт бодис зэрэг янз бүрийн эмгэг төрүүлэгчдээс үүсдэг.

Эдгээр өвчнүүд нь дэлхийн эрүүл мэндийн хөтөлбөрт тун бага туссан, санхүүжилт багатай, гутаан доромжлол, нийгмийн гадуурхалтай холбоотойгоор ‘үл тоомсорлогддог’ өвчнүүд юм. Мөн боловсролын муу үр дүн, мэргэжлийн боломж хязгаарлагдмал байдалтай холбоотой хүн амын өвчин юм.

 

 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ