Эрүүл хооллолтын ач тус

Дэлхийн хүн амд тулгамдах болсон эрүүл мэндийн асуудлуудын нэгт таргалалт орж байна. Таргалалт нь ихэвчлэн хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээ буюу буруу хооллолтоос үүсч байна.
Хоол хүнсээ зохисгүй хэрэглэвэл ходоодны өвчин, ууц нурууны өвчин, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг. Хүн бүрийн бие организм өөр учраас та өөрийнхөө зөв хооллолтын хэм хэмжээг зохицуулах дадалд суралцах нь зүйтэй.
Эрүүл хооллож байна гэж юу ч идэхгүй, хэтэрхий жингийн дутагдалтай байж, өөрийгөө зовоох хатуу дэглэм барь гэсэн үг огт биш юм. Харин өөрт тохирсон хоолоо өглөө, өдөр, орой гэсэн гурван цагуудад зөв хуваарилан хооллох дадал юм.
Өдөр тутмын амьдралдаа зөв хооллож сурвал таргалахгүйгээс гадна олон янзын өвчинөөс сэргийлж чадах юм. Зохистой хооллолтыг хэдхэн өдөрт хийдэггүй тул та тууштай, тэвчээртэй, хичээх хэрэгтэй болно. Ингэснээр таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтворжино.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЛОО

НЭМГ-ын болон Налайх ЭМТ хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтаж нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, менежерүүдийг хамруулан дадлага сургалтыг өнөөдөр Налайх ЭМТ-д зохион байгууллаа.

Оролцогчид амбулатори болон лаборатори, хүүхэд, уламжлалт сэргээн засах тасгуудад ажиллаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, дараа нь тэдгээр санал хүсэлтийг багаараа хэлэлцэж цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, өөрийн байгууллагын туршлагыг солилцох зорилготой ажиллалаа.

Энэхүү дадлага сургалтаар тусламж авч буй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, илрүүлэх, түүнийг зөв арга замаар шийдвэрлэх, эрсдэлийн үнэлгээг бодит байдал дээр тулгуурлан үйлчлүүлэгчдийн санал дээр зөвлөлдөж, төлөвлөгөөгөө өөрийн байгууллагатаа тохируулан боловсруулахад Чанарын менежерүүдийг дадлагажуулж, мэдлэгтээ болгож буйгаараа өндөр ач холбогдолтой байлаа.

Марафонд оролцогч нарт эмнэлгийн тусламж үзүүллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БГД-ЭМТ, СБД-ЭМТ, ХУД-ЭМТ, СБД-НЭ, БЗД-НЭ, НТТТ-н 70 гаруй албан хаагч 5 суурин, 3 хөдөлгөөн байршилд марафонд оролцогч нарт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн оролцож байна. Нийт 58 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Мөн НЭМГ-н 20 албан хаагч 5-10 км зайд гүйж оролцлоо.

Д.Сүхбаатарын талбай болон автомашины хөдөлгөөн хориглосон замуудад хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж иргэдийн үйлчилгээний эрүүл ахуй, халдвар хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавин 16 улсын байцаагч ажиллаж байна.

 

Эмийн гаж нөлөөг цахимаар мэдээлэх бүрэн боломжтой

#MedSafetyWeek аян хэдий өндөрлөж байгаа ч эмийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хэзээд нэн тэргүүнд тавигдсан хэвээр байх болно.
Бүх эм гаж нөлөө үүсгэх боломжтой тул эмчилгээний туршид тогтмол хяналт тавьж, гаж нөлөөний тохиолдлыг эрт илрүүлж, сэжиглэсэн тохиолдол бүрийг мэдээлж хэвшээрэй.
Эмийн гаж нөлөөг цахимаар мэдээлэх бүрэн боломжтой болсон талаар аяны турш ойлгосон гэж итгэж байна.
Яг одоо танд мэдээлж амжаагүй тохиолдол байгаа бол дараах холбоосоор [https://mmra.gov.mn/?id=200312] мэдээлээрэй.
Таны мэдээлэл бүр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байдаг.

Та сувилагч уу?

Та сувилагч уу?
Гаж нөлөө илэрсэн эсэх талаар үйлчлүүлэгчтэй уулзах бүртээ тодруулж, тэдний зовиурыг байнга сонсож байгаарай.
Хэрвээ гаж нөлөө байж болзошгүй гэж сэжиглэж байвал бидэнд мэдээлэхээ бүү мартаарай.
Мөн тэдэнд гаж нөлөөг мэдээлэхийн ач холбогдлыг ойлгуулаарай.
Гаж нөлөө илрүүлсэн бол иРепортинг системээр мэдээлнэ үү. https://mmra.gov.mn/?id=200312]
May be an image of text
See Insights
Boost a Post
All reactions:

You, Т. Тэмүүжин and 3 others

Та эмзүйч үү?

Та эмзүйч үү?
Үйлчлүүлэгч эмийн талаар тусламж хүсэж хамгийн түрүүнд холбоо барих цэг нь та байдаг.
Иймд илэрч болзошгүй гаж нөлөөний талаар зөвлөгөө өгч, гаж нөлөө илэрсэн гэж сэжиглэж байвал заавал эргэн мэдээлэхийг зөвлөөрэй.
Мөн эмийг хэрэглэх зааврын дагуу зөвлөсөн тунгаар хэрэглээгүй тохиолдолд төсөөлөгдөөгүй ямар ч гаж нөлөө илэрч болзошгүй талаар заавал зөвлөх хэрэгтэй.
Та үйлчүүлэгчээс хүлээн авсан тохиолдол бүрийг иРепортинг системээр мэдээлээрэй.
Таны мэдээлэл бүр үнэ цэнэтэй. #ReportSideEffects #PatientSafety

Та эмч үү?

Та эмч үү?
Та бол үйлчүүлэгчийн эмнэлзүйн зураглалыг бүрэн ойлгож чадах хүн юм. Иймд эмчилгээг хянаж үзээд гаж нөлөөг илрүүлж, түүнийг арилгахын тул эмийн тунг зохицуулах эсвэл өөр эмчилгээ санал болгож болно.
Үйлчлүүлэгчид тань илэрсэн гаж нөлөөний тохиолдлыг бидэнд мэдээлснээр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж чадна. Энд дарж мэдээлнэ үү. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312] Мэдээлэхэд илүү хялбар боллоо.
May be an image of text
See Insights
Boost a Post
All reactions:

You and 2 others

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тус

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тус

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор амьсгалын замын халдвар авах эрсдэлийг 72%, ханиад томуугаар өвдөх эрсдэлийг 63%, гэдэсний халдварт өвчний эрсдэлийг 64%-р тус тус бууруулдаг байна.

Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний 6 сард шаардлагатай өөх тос, нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс болон усыг агуулдаг бөгөөд хялбар боловсорч, бүрэн шимэгддэг байна. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, халдвараас хамгаалах олон төрлийн биологийн идэвхт нэгдэл, цагаан эс агуулдаг.

Нярай хүүхдийг төрсний дараах 1 цагийн дотор ангир уургаар амлуулна.

Нялх хүүхдийн 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.

Хүүхдийн 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.

 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ