НЭМГ-ын харьяа байгууллагуудын спортын тэмцээн боллоо

9-р сарын 30-наас 10-р сарын 01-ний өдрүүдэд НЭМГ-ийн харьяа байгууллагуудын спортын 7 төрөлт тэмцээний сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөл UB паласын хойно байрлах Хавай спорт комплекс-д эхлэн зохион байгуулагдаж байна.  Баг тамирчиддаа амжилт хүсье.

#спортоорнөхөрлөе

#өдөр_бүр_хүн_бүрийн_эрүүл_мэндийг_хамгаалцгаая

 

БЗД-ийн Эмнэлгийн ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Өнөөдөр Салбар амбулатори 2-ийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаа үнэ төлбөргүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хэдийгээр эмнэлгийн байгууллагад ажилладаг ч гэсэн эдгээр хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд анхаарах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ёстой юм.

ЭМЧ ЭРҮҮЛ БОЛ ҮНДЭСТЭН ЭРҮҮЛ

Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор эмнэлгийг Монголд байгуулна

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан, Японы “Товако” группийн дэвшилтэт технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв байгуулагдсанаас хойш жирэмслэх хүсэлтэй олон мянган гэр бүлд эмчилгээ үйлчилгээг амжилттай хүргэн, Монгол улсдаa энэ салбарт тэргүүлэх эгнээнд бичигдэж байгаа билээ.

Тэгвэл тус эмнэлэг нь “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын хөрөнгө оруулалттай, Олон улсын стандартад нийцсэн нөхөн үржихүйн эмнэлгийн барилгын ажлаа эхлүүлээд байна. Эмнэлгийн барилгыг эрчим хүчний хэмнэлттэй, өндөр зэрэглэлийн агаар, орчны бохирдол шүүх системтэй, байгальд ээлтэй материал ашиглах зэргээр шийдэн, ашиглалтын үеийн тав тухыг бүрэн хангасан, эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагад 100 хувь нийцсэн “ногоон” барилгын технологиор барьж, гүйцэтгэн, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Эмнэлгийн сүүлийн үеийн технологи, шалгарсан боловсон хүчин, чанар, стандарт хангасан эмнэлэгтэй болсноор үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн олон мянган гэр бүл гадаад явах, өндөр зардал гаргах шаардлагагүй болно. Зөөлөн сэдэлт байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нутагшуулж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагаатай ажилладаг Монгол дахь цорын ганц эмнэлэг болох “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нь 2015 онд байгуулагдсан бөгөөд “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” санг дэргэдээ байгуулж, үргүйдэлтэй хосуудад тусалж ирсэн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд тус эмнэлгийн үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр 1300 гаруй хүүхэд аав ээж, эмээ өвөөдөө аз жаргал болон мэндэлжээ. Монголд цор ганц вакум өрөө бүхий орчин үеийн лабораторитой тус эмнэлэг 2018 оноос Үр хөврөлийн генетикийн шинжилгээг хийж эхэлснээр Монголдоо анх удаа NGS технологийг нэвтрүүлсэн эмнэлэг болж байсан билээ. Тус эмнэлгийг зорих гадаад үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, олон шинэ технологи нэвтрүүлсэн нөхөн үржихүйн цогцолбор эмнэлэг болсноор үр шилжүүлэн суулгах ажилбар, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ дараагийн шинэ шатанд гарах, төв Азидаа тэргүүлэх эмнэлэг болох үүд хаалга нээгдэх юм.

Улсын III төв эмнэлэг Монголд анх удаа хөлдөөх аблаци эмчилгээг нэвтрүүллээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2016 онд анх зүрхний хэм судлалын электрофизиологийн лабораторийн аппарат, тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны нэг тэрбум тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр худалдан авч, суурилуулан зүрхний хэм алдагдлын оношилгоо эмчилгээг эх орондоо анх удаа эхлүүлж байсан түүхтэй юм.

Тус эмнэлгийн Хэм судлалын төвд зүрхний хэм алдагдлын үеийн пейсмекер эмчилгээг жилд 300 орчим тохиолдол, түлэх хэлбэрийн аблаци эмчилгээг 180 орчим тохиолдолд хийж байгаа ба дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа зүрхний хэм алдагдлын үеийн бүх төрлийн суулгац эмчилгээг бүрэн нэвтрүүлээд байгаа нь энэ тусламж үйлчилгээг авах зорилгоор гадаад улсад зорчих иргэдийн урсгалыг нэлээдгүй хувиар бууруулах боломжийг бүрдүүлж байгаа билээ.

Монгол хүний зүрхний судасны шалтгаант нас баралтын эрсдлийн нэг нь зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдал болох тосгуурын жирвэгнээ өвчин бөгөөд тархинд цус харвалт үүсгэх, зүрхний гэнэтийн нас баралтыг бий болгох зэргээр өвчлөл нас баралтын тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа. Тэгвэл өнөөдөр бид энэ төрлийн зүрхний хэм алдагдлын үед эмгэг сэрэл өгч буй цэгийг илрүүлж хөлдөөх замаар засах эмчилгээний технологийг Монгол улсдаа шинээр нэвтрүүллээ.

Түлэх хэлбэрийн аблаци эмчилгээний хувьд ойролцоогоор 4-6 цаг зарцуулж, эмчээс нэлээдгүй өндөр нарийн ур чадвар шаарддаг бөгөөд дахих, хүндрэл гарах эрсдэл өндөртэй байдаг бол харин хөлдөөх эмчилгээний тухайд ажилбар нь ойролцоогоор 1 цаг 30 минут орчим үргэлжилж, хөлдөөх процесс 20-30 минутын дотор дуусдагаараа илүү хялбар хийгдэх боломжийг бүрдүүлж, ажилбарын үеийн эрсдэл бага, эмчилгээний ор хоног цөөн, илүү өндөр үр дүнтэй гэх мэт онцлогтой байдаг.

Энэхүү технологи нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи учраас харьцангуй өндөр өртөгтэй учраас эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэхэд хэлэлцэж шийдвэрлэх асуудлууд бий. Азийн зарим оронд тухайлбал БНХАУ, БНСУ-д энэ төрлийн мэс заслын зөвхөн эмчилгээний зардал 60-110 сая орчим төгрөг байгаа бол бидний хийсэн тооцооллоор эм, эмнэлгийн хэрэгслийн зардал, оношилгоо шинжилгээний зардал, шууд болон шууд бус зардлууд багтаад манай улсад хийгдэх өртөг нь 40 орчим сая төгрөг болж байна. Энэ нь Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээг харьцангуй хямд өртөгөөр хийлгэж, эрүүл мэндтэй холбоотой эдийн засгийн эрсдэлд орохоос зайлсхийх боломжийг бүрдүүлж байна.

Өнөөдөр жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр

Улсын хэмжээнд 2022 онд үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 4.8 хувь нь 20-иос доош насныхан эзэлж байна. Хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар нь үр хөндөлтөөр төгсдөг. (Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022)
Иймд ЗАЛУУСАА хостойгоо ярилцан тохиролцож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, жирэмслэлтээс сэргийлэх урт хугацааны эсвэл богино хугацааны аргуудаас өөрт тохирохыг сонгож хэрэглэснээр хэзээ жирэмслэх, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөх боломжтой.
Орчин үеийн аргууд нь
– Дааврын эм
– Тариа
– Суулгац
– Ерөндөг
– Бэлгэвч
– Лаа
Уламжлалт аргууд
– Хуанлийн арга
– Салиа шинжлэх буюу Виллийн арга
– Биеийн суурь халууныг хэмжих
– Түр тэвчих арга
Гэр бүлээ зөв төлөвлөснөөр элэг бүтэн, аз жаргалтай, хүүхдэдээ зохих анхаарал халамж тавьж, эрүүл чийрэг өсгөн, санхүүгийн хувьд бэрхшээлгүй амьдрах боломжтой.

 

Өнөөдөр жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр

Өнөөдөр жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр

ЗӨВ ТӨЛӨВЛӨЕ! хэмжээнд 2022 онд үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 4.8 хувь нь 20-иос доош насныхан эзэлж байна. Хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар нь үр хөндөлтөөр төгсдөг. (Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022)

Иймд ЗАЛУУСАА хостойгоо ярилцан тохиролцож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, жирэмслэлтээс сэргийлэх урт хугацааны эсвэл богино хугацааны аргуудаас өөрт тохирохыг сонгож хэрэглэснээр хэзээ жирэмслэх, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөх боломжтой.
Орчин үеийн аргууд нь
– Дааврын эм
– Тариа
– Суулгац
– Ерөндөг
– Бэлгэвч
– Лаа
Уламжлалт аргууд
– Хуанлийн арга
– Салиа шинжлэх буюу Виллийн арга
– Биеийн суурь халууныг хэмжих
– Түр тэвчих арга
Гэр бүлээ зөв төлөвлөснөөр элэг бүтэн, аз жаргалтай, хүүхдэдээ зохих анхаарал халамж тавьж, эрүүл чийрэг өсгөн, санхүүгийн хувьд бэрхшээлгүй амьдрах боломжтой.

 

“ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЛОО…

 

НЭМГ-ын болон Налайх ЭМТ хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтаж нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, менежерүүдийг хамруулан дадлага сургалтыг өнөөдөр Налайх ЭМТ-д зохион байгууллаа.

Оролцогчид амбулатори болон лаборатори, хүүхэд, уламжлалт сэргээн засах тасгуудад ажиллаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, дараа нь тэдгээр санал хүсэлтийг багаараа хэлэлцэж цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, өөрийн байгууллагын туршлагыг солилцох зорилготой ажиллалаа.

Энэхүү дадлага сургалтаар тусламж авч буй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, илрүүлэх, түүнийг зөв арга замаар шийдвэрлэх, эрсдэлийн үнэлгээг бодит байдал дээр тулгуурлан үйлчлүүлэгчдийн санал дээр зөвлөлдөж, төлөвлөгөөгөө өөрийн байгууллагатаа тохируулан боловсруулахад Чанарын менежерүүдийг дадлагажуулж, мэдлэгтээ болгож буйгаараа өндөр ач холбогдолтой байлаа.

 

“ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЛОО

НЭМГ-ын болон Налайх ЭМТ хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтаж нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, менежерүүдийг хамруулан дадлага сургалтыг өнөөдөр Налайх ЭМТ-д зохион байгууллаа.

Оролцогчид амбулатори болон лаборатори, хүүхэд, уламжлалт сэргээн засах тасгуудад ажиллаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, дараа нь тэдгээр санал хүсэлтийг багаараа хэлэлцэж цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, өөрийн байгууллагын туршлагыг солилцох зорилготой ажиллалаа.

Энэхүү дадлага сургалтаар тусламж авч буй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, илрүүлэх, түүнийг зөв арга замаар шийдвэрлэх, эрсдэлийн үнэлгээг бодит байдал дээр тулгуурлан үйлчлүүлэгчдийн санал дээр зөвлөлдөж, төлөвлөгөөгөө өөрийн байгууллагатаа тохируулан боловсруулахад Чанарын менежерүүдийг дадлагажуулж, мэдлэгтээ болгож буйгаараа өндөр ач холбогдолтой юм.

 

“ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЛОО

НЭМГ-ын болон Налайх ЭМТ хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтаж нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, менежерүүдийг хамруулан дадлага сургалтыг өнөөдөр Налайх ЭМТ-д зохион байгууллаа.

Оролцогчид амбулатори болон лаборатори, хүүхэд, уламжлалт сэргээн засах тасгуудад ажиллаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, дараа нь тэдгээр санал хүсэлтийг багаараа хэлэлцэж цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, өөрийн байгууллагын туршлагыг солилцох зорилготой ажиллалаа.

Энэхүү дадлага сургалтаар тусламж авч буй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, илрүүлэх, түүнийг зөв арга замаар шийдвэрлэх, эрсдэлийн үнэлгээг бодит байдал дээр тулгуурлан үйлчлүүлэгчдийн санал дээр зөвлөлдөж, төлөвлөгөөгөө өөрийн байгууллагатаа тохируулан боловсруулахад Чанарын менежерүүдийг дадлагажуулж, мэдлэгтээ болгож буйгаараа өндөр ач холбогдолтой байв.

УГТЭ: ЭКМО БАГ АРТЕРИ-ВЕНИЙН АРГААР БИЕИЙН ГАДНА ХҮЧИЛТӨРӨГЧЖҮҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Цочмог явцтай миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл нь богино хугацаанд зүрхний шок үүсэх, хэм алдагдах, амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орох, гэнэт нас барах зэрэг амь насыг туйлын аюултай байдалд хүргэдэг эмгэгүүдийн нэг бөгөөд энэ үед зүрхний хэвийн үйл ажиллагааг яаралтай сэргээх зорилгоор зүрх, амьсгалын механик дэмжлэг эмчилгээ зайлшгүй шаардлагатай болдог.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээ, зүрх судасны мэс засал, зүрхний хэм судлал, зүрхний эмгэгийн мэргэжлийн эмч нарын хамтарсан “
ЭКМО баг” энэ сарын 18-нд амьсгал, зүрхний цочмог хүнд дутагдалд орсон, амьсгалын цочмог дистресс хам шинжтэй, биеийн байдал маш хүнд, амь тэнссэн 18 настай эмчлүүлэгчид богино хугацаанд биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх, зүрхний дэмжлэг эмчилгээг вен-артерийн аргаар анх удаа холбон зүрхний шок, амьсгалын дистресс хам шинжийн маш хүнд байдлаас гарган, эмчлүүлэгчийнхээ амь насыг нь аварч чадлаа.
 Энэхүү ЭКМО аппарат нь 2021 онд Ковид-19 цар тахлын үед Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт нийлүүлсэн эмчилгээний дэвшилтэт технологийн нэг бөгөөд “
ЭКМО баг”-ийн хамт олон өөрсдийн эмнэлзүйн практикт өнөөдрийг хүртэл зөвхөн  вен-венийн аргаар холболт хийн ашиглаж байсан юм.
 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ