Эрүүл хооллолтын ач тус

Дэлхийн хүн амд тулгамдах болсон эрүүл мэндийн асуудлуудын нэгт таргалалт орж байна. Таргалалт нь ихэвчлэн хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээ буюу буруу хооллолтоос үүсч байна.
Хоол хүнсээ зохисгүй хэрэглэвэл ходоодны өвчин, ууц нурууны өвчин, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг. Хүн бүрийн бие организм өөр учраас та өөрийнхөө зөв хооллолтын хэм хэмжээг зохицуулах дадалд суралцах нь зүйтэй.
Эрүүл хооллож байна гэж юу ч идэхгүй, хэтэрхий жингийн дутагдалтай байж, өөрийгөө зовоох хатуу дэглэм барь гэсэн үг огт биш юм. Харин өөрт тохирсон хоолоо өглөө, өдөр, орой гэсэн гурван цагуудад зөв хуваарилан хооллох дадал юм.
Өдөр тутмын амьдралдаа зөв хооллож сурвал таргалахгүйгээс гадна олон янзын өвчинөөс сэргийлж чадах юм. Зохистой хооллолтыг хэдхэн өдөрт хийдэггүй тул та тууштай, тэвчээртэй, хичээх хэрэгтэй болно. Ингэснээр таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтворжино.

Өнөөдөр жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр

Улсын хэмжээнд 2022 онд үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 4.8 хувь нь 20-иос доош насныхан эзэлж байна. Хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар нь үр хөндөлтөөр төгсдөг. (Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022)
Иймд ЗАЛУУСАА хостойгоо ярилцан тохиролцож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, жирэмслэлтээс сэргийлэх урт хугацааны эсвэл богино хугацааны аргуудаас өөрт тохирохыг сонгож хэрэглэснээр хэзээ жирэмслэх, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөх боломжтой.
Орчин үеийн аргууд нь
– Дааврын эм
– Тариа
– Суулгац
– Ерөндөг
– Бэлгэвч
– Лаа
Уламжлалт аргууд
– Хуанлийн арга
– Салиа шинжлэх буюу Виллийн арга
– Биеийн суурь халууныг хэмжих
– Түр тэвчих арга
Гэр бүлээ зөв төлөвлөснөөр элэг бүтэн, аз жаргалтай, хүүхдэдээ зохих анхаарал халамж тавьж, эрүүл чийрэг өсгөн, санхүүгийн хувьд бэрхшээлгүй амьдрах боломжтой.

 

Цусны даралтаа хянаж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлье!

Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тоо баримт байгаа бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9,4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.

Манай улсын хувьд, 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий.

Артерийн даралт ихсэлт гэдэг нь:

Хэд хэдэн удаагийн хэмжилтээр дээд даралт 130, доод даралт 80 мммуб-аас дээш байхыг цусны даралт ихсэлт гэнэ. Хэрэв даралт бууруулах эм ууж байгаа бол даралт хэмжих үед хэвийн байсан ч даралт ихсэлттэй гэж үзнэ. Артерийн даралт ихсэлтийг эрт илрүүлэх, хянахгүйгээр удаан явснаар Нүдний хүндрэл, Бөөрний хүндрэл, Тархины цус харвалт, Зүрхний шигдээс г.м олон өвчлөл үусгэн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Илрэх шинж тэмдэг:

  • Толгойөвдөх,
  • Шилэнхүзүүхөших,
  • Толгойдүйнгэтэх, толгойэргэх,
  • Дотормуухайрах,
  • Нүдбүрэлзэх
  • Зарим тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг.

Тиймээс дээрхи шинж тэмдэг илэрч байвал та өөрийнхөө эрүүл мэндийн талаар мэдлэггүй бол  тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, артерийн даралтаа тогтмол хянаж эмээ тогтмол цагт ууснаар зүрх судасны өвчлөл, хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой юм.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ