• IMPROVES FLEXIBILITY

  • INCREASES BLOOD

  • INJURY

“САЙН ТУРШЛАГА-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“САЙН ТУРШЛАГА-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ
ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨНГӨВЧЛӨХ, ХҮРТЭЭМЖ САЙЖРУУЛАХ НОМИНАЦИ:
ДЭД БАЙР:
Баянзүрх дүүргийн “Оцело Сэргэлт ӨЭМТ “- Хүүхдийн эрт илрүүлэг үзлэгийн хэрэглэгдэхүүн
ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ОНОШИЛГООНЫ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:
ТЭРГҮҮН БАЙР:
Баянзүрх дүүргийн Мараната өрхийн эрүүл мэндийн төвийн – Эрт илрүүлгийн 24 цагийн холтер шинжилгээ
Сайн туршлагын санд бүртгэгдэх, гэрчилгээ авсан бүтээлийн жагсаалт:
1. БЗД 4-р хороо “Эрүүл өрх” ӨЭМТ- Нярайн эргэлтийн өврийн дэвтэр
2. БЗД 6-р хороо “Оцело сэргэлт” ӨЭМТ – “ Эмийн хайрцгаа цэгцэлье” аян
3. БЗД-ийн 21-р хороо “Ачитсайхан” ӨЭМТ – Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ISO9001:2015 ЧУТМ-ийг нэвтрүүлсэн гарын авлага, Анхан шатны тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн стандартуудын гарын авлага
4. БЗД-ын 28 –р хорооны “Ерөөл буян Оршихуй” ӨЭМТ- Диспансерийн хяналтыг өрхийн эмч ,сувилагч хэрхэн яаж уялдаа холбоотой багаар ажиллах
5. БЗД-ийн 23 хороо “Нэмүүлэн” ӨЭМТ- ӨЭМТ-ийн – Чанар, аюулгүй байдлын сайжруулахад хамт олны оролцоо сайн туршлага
6.БЗДЭМТ-н Поликлиникийн “Чих хамар хоолойн кабенит” Сонсголийн бичлэг , төвөнхийн эмчилгээ зэрэг бүтээлүүд шалгарлаа халуун баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье ээ
May be an image of 14 people, people standing and indoor

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт сүүлийн 5 жилээр

Цусны даралтаа хянаж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлье!

Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тоо баримт байгаа бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9,4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.

Манай улсын хувьд, 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий.

Артерийн даралт ихсэлт гэдэг нь:

Хэд хэдэн удаагийн хэмжилтээр дээд даралт 130, доод даралт 80 мммуб-аас дээш байхыг цусны даралт ихсэлт гэнэ. Хэрэв даралт бууруулах эм ууж байгаа бол даралт хэмжих үед хэвийн байсан ч даралт ихсэлттэй гэж үзнэ. Артерийн даралт ихсэлтийг эрт илрүүлэх, хянахгүйгээр удаан явснаар Нүдний хүндрэл, Бөөрний хүндрэл, Тархины цус харвалт, Зүрхний шигдээс г.м олон өвчлөл үусгэн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Илрэх шинж тэмдэг:

  • Толгойөвдөх,
  • Шилэнхүзүүхөших,
  • Толгойдүйнгэтэх, толгойэргэх,
  • Дотормуухайрах,
  • Нүдбүрэлзэх
  • Зарим тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг.

Тиймээс дээрхи шинж тэмдэг илэрч байвал та өөрийнхөө эрүүл мэндийн талаар мэдлэггүй бол  тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, артерийн даралтаа тогтмол хянаж эмээ тогтмол цагт ууснаар зүрх судасны өвчлөл, хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой юм.

Томуугийн дархлаажуулалт эхэллээ.

Томуугийн дархлаажуулалт эхэллээ.
Монгол улсын засгийн газар жилээс жилд томуугийн эсрэг вакцины тоо хэмжээг нэмэгдүүлж, хүн амаа вакцинаар сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
🔰🔰🔰Энэ жил Бүгд Найрамдах Солонгос Улсын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч дархлаажуулалтыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий
✅65-аас дээш насны
✅архаг хууч өвчтэй хүн ам
✅эрүүл мэндийн ажилтан,
✅1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна.
Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.
✅✅Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
💉💉💉Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цартахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Сэтгэл мэдрэл донтолтын нэн шаардалагатай тусламж үйлчилгээ mhGAP

Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад “Сэтгэц, мэдрэл, донтолт (СМД)-ын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ (mhGAP) хөтөлбөрийг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт анхан шатны эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээр хэрэгжүүлсэн.
Иймд уг хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн ЭМТ-ийн даргын санаачлагаар “mhGAP хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах, дэмжлэг үзүүлэх” болзолт уралдааныг 28 хорооны ӨЭМТ-үүдийн дунд зохион байгуулж байна. Энэхүү уралдаан 2022 оны 10 сарын 18-аас 11 сарын 18 өдөр хүртэл үргэлжлэх ба хөтөлбөр, техникийн зөвлөмж, үнэлгээний талаар СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн О.Батчимэг, БЗД-ийн Сэтгэц-Наркологийн баг хамтран сургалтыг зохион байгууллаа.
 

“Ахмад настны нийгэм дэх хувь нэмэр, зүтгэлийг үнэлье” өдөрлөг

“Ахмад настны нийгэм дэх хувь нэмэр, зүтгэлийг үнэлье” өдөрлөг 2022.10.21-ний өдөр зохион байгуулагдлаа.
Баянзүрх дүүргийн 8, 9,14,16,17,19, 22, 24-р хороодын ӨЭМТ-үүд хамтран ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг сурталчлан таниулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж нийгэм сэтгэлзүйн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой өдөрлөгийг зохион байгуулж ажиллаа. Тус өдөрлөгт Баянзүрх дүүргийн 26 ӨЭМТ, 2 тосгоны ЭМТ-ийн харьяа ахмадын төлөөлөл оролцлоо.
Мөн үйл ажиллагааг дэмжин БЗД-ийн ЭМТ, ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд хөдөлмөр эрхлэдэг ахмадад төрөөс хүргэж буй тусламж, дэмжлэгийн тухай танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Тус өдөрлөгт бүтээлээрээ оролцсон 17н хорооны нийт 31 ахмад өөрсдийн бүтээлээ дэлгэн сурталчилж, бусад хорооны ахмадууддаа бүтээлийнхээ дээжээс зарж борлууллаа. Мөн арга хэмжээний үеэр 17-р хорооны ахмадууд урлагийн номер үзүүлж, 16-р хороодын ахмадын төлөөлөл өөрсдийн сайн туршлагаа өдөрлөгт оролцож буй нийт ахмадууддаа танилцуулсан үр дүн арвинтай өдөрлөг боллоо. Өдөрлөгт бүтээлээрээ оролцсон ахмадуудад талархал, гарын бэлэг, дархлаа дэмжих багцыг зохион байгуулагч ӨЭМТ-үүдийн зүгээс гардуулж өглөө.

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА

ТЕСТ ХИЙГДЭЖ БАЙНА