Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээний дүнг танилцуулах хурал ЭМЯ-нд боллоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон холбогдох албаныхан оролцсон хуралд шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан танилцуулав.
