Эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийг насны ангиллаар танилцуулж байна

Шинжилгээнд хамрагдсан иргэдийг насны ангиллаар танилцуулж байна
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай 👉
Таны эрүүл мэнд таны гарт

Ханиад томууны дэгдэлт ихтэй үед амны хаалтыг тогтмол зүүж хэвшие

👩‍⚕️Амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт өндөр байгаа Өвлийн улиралд амны хаалтыг тогтмол хэрэглэх зайлшгүй шаардлагатай
Амны хаалтыг огт хэрэглээгүй тохиолдолд халдвар авах эрсдэл МАШ ӨНДӨР
Хүн бүр амны хаалт хэрэглэвэл халдвар тархах эрсдэл БАГА

Дархлаагаа дэмжих
Хангалттай унтаж амрах, Эрүүл хооллох
Нийгмийн харилцаагаа аль болох багасгах
Ариун цэврийг тогтмол сахих

Эдгээр дадлыг хэрэгжүүлэх нь Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн алхамууд юм

БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяа байгууллагууд сүлд модоо заслаа

    Нийслэлийн захирагчийн ажлын албанаас Төрийн байгууллагууд албан тасалгаа, иргэдийн үйлчлүүлдэг хэсгүүдийг чимэж, гацуур мод засах уриалга дэвшүүлсэн. Энэ нь иргэдэд шинэ оны уур амьсгалыг мэдрүүлж, таатай сэтгэгдэл төрүүлэх зорилготой юм.
БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяа байгууллагууд сүлд модоо засаж, иргэдэд таатай уур амьсгал мэдрүүлэхийг зорьж үйлчилж байна. Иргэд та бүхэн тавтай үйлчлүүлээрэй. 👉
   

0-5 насны хүүхэд амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн тохиолдолд ужгирч хатгалгаа болох эрсдэлтэй

“Дарь-Эх” Салбар Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн эмч Болортуяа: 0-5 насны хүүхэд амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн тохиолдолд ужгирч хатгалгаа болох эрсдэлтэй
“Дарь-Эх” Салбар нэгдсэн эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 2, 21, 29, 27, 30-р хорооны хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Улирлын томуу болоод вирусын шалтгаант ханиад нэмэгдэх хандлагатай байна.
Ханиад буюу амьсгалын замын цочмог халдвар нь хүйтэн сэрүүний улиралд элбэг тохиолддог учраас хүүхдийн өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа өвчин юм. Өвлийн улиралд ханиад томуу ихэсч, хүндэрдэг нь нэлээд хэд хэдэн шалтгаантай. Хүйтэн сэрүүний үед тодорхой вирусийн идэвхжил нэмэгддэг.
Цаг агаар тогтворгүй болж, хүүхдүүд даарах халууцах зэргээс халуун хүйтэн харших нөхцөл бүрдэнэ. Мөн хүмүүсийн бөөгнөрөл, хөдөлгөөн их болох, олон нийтийн газар бага насны хүүхдээ авч явснаас болж амьсгалын замын өвчнөөр өвчилж байна.
Өдөрт кабинетаар 20-35 хүүхэд үйлчлүүлдэг. Үүнээс улирлын томуу тодорхой хувийг эзэлж байсан бол өнөөдрийн байдлаар вирусын гаралтай ханиад нэмэгдэх хандлагатай болж байна.
Ялангуяа 0-5 насны хүүхэд их өртөмтгий байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
Хүүхдийнхээ гарыг тогтмол угааж, ариутгаж ариун цэврийг чанд сахиулах, хангалттай унтаж амраах, дархлаа дэмжих хоол унд хийж өгөх /Төрөл бүрийн ногооны шөл, аньс чацаргана гэх мэт амин дэмээр баялаг хүнс /, тогтмол амны хаалт зүүлгэх, олон хүнтэй газраар аль болох хүүхдээ дагуулж явахгүй байх.
0-5 насны хүүхэд богино хугацаанд хатгалгаа болох эрсдэлтэй бөгөөд өвчилсөн тохиолдолд эдгэрэлт удаашралтай. Гэхдээ яаран антибиотик эмчилгээ зөвлөхгүй. Шинж тэмдэг илэрсэн даруйд хүүхдийн эмчид яаралтай хандахыг зөвлөж байна