Нийслэлийн захирагчийн ажлын албанаас Төрийн байгууллагууд албан тасалгаа, иргэдийн үйлчлүүлдэг хэсгүүдийг чимэж, гацуур мод засах уриалга дэвшүүлсэн. Энэ нь иргэдэд шинэ оны уур амьсгалыг мэдрүүлж, таатай сэтгэгдэл төрүүлэх зорилготой юм.
БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяа байгууллагууд сүлд модоо засаж, иргэдэд таатай уур амьсгал мэдрүүлэхийг зорьж үйлчилж байна. Иргэд та бүхэн тавтай үйлчлүүлээрэй.