ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2024” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр дүүргийн удирдлагууд, үндсэн хэлтэс, харьяа хэлтэс, холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Баянзүрх дүүрэг нь Хүүхдийн төлөө зөвлөлийг байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүл мэндийн төвийн зүгээс “Хүүхдийг дэмжих” чиглэлээр санал бодлоо илэрхийллээ.

Тухайлбал Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилгоор хүүхдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх,

Асран хамгаалагчийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх,

Үе тэнгийн сурагч багш бэлтгэх зэрэг асуудлыг хөндөж хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийллээ.

Мөн харьяа хэлтсүүдийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдийн тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Хүүхдэд тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх нэгдсэн программ хангамжтай болох, эрүүл мэндийн гурван талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль цэцэрлэгийн ойр орчимд хяналтын камер болон спорт тоглоомын талбайг нэмэгдүүлэн сайжруулах,

Мөн болзошгүй байдлаас сэргийлэх сургалт аргазүйн төвийг байгуулах, эцэг эх асран хамгаалагчдад хүүхдийн талаарх боловсрол олгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болж 2024 оны дүүргийн төсөвт суулгахаар боллоо.

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 21-Р ХОРОО “АЧИТСАЙХАН” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ MNS ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

БЗД 21-р хороо Ачитсайхан ӨЭМТ  2023 оноос эхлэн /MNS ISO 9001:2015/ Чанарын мeнeжмeнтийн тогтолцоог хэрэгжүүлэн үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа бөгөөд дүүрэгтээ Чанарын мeнeжмeнтиийг нэвтрүүлсэн анхны ӨЭМТ боллоо.

Чанарын менежментийг нэвтрүүлсэнээр

Тусламж үйлчилгээний хүртээмж сайжирсан

Эмч ажилчдыг хөрвөж ажиллуулдаг болсон.

Өрсөлдөх чадвартай болсон бөгөөд уялдаа холбоо сайжирсан

Иргэдийнхээ эрүүл мэндийг хянадаг болсон /Жишээ нь: Анхаарал татсан нярайг сувилахуйн багт мэдээлэл өгч хянуулдаг болсон/

Дотоод хяналтын багтай болсон

Гадаад улс орны  Өрхийн эрүүл мэндийн төвтэй харилцаа холбоо тогтоож туршлага судлах боломж бүрдсэн

Олон улсын Эрүүл мэндийн чиглэлийн тeндэрт оролцох эрхтэй болсон

гэх мэт олон давуу талууд бий болжээ.

Баянзүрх дүүргийн 21-р хороо нь  бүртгэлтэй 6337 хүн амтай бөгөөд түр оршин суугчдыг оролцуулбал 11 мянга гаруй хүн амтай томоохон хороодын нэг юм.

Цаашид улам хичээн ажиллаж, бусад ӨЭМТ-үүдэдэ туршлагаасаа хуваалцаж ажиллахаа илэрхийлсэн юм.

2019-2023 “Сайн туршлага” арга хэмжээнд  бүтээлүүдээ оролцуулж тасралтгүй амжилттай оролцож гэрчилгээ гардан авчээ.

Ачитсайхан ӨЭМТ-ийн хичээл зүтгэлтэй хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье

Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлье

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, илэрсэн шинж тэмдэг, зовиур зэргийг харгалзан эмчийн жороор тухайн өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

Эмийг зүй бус хэрэглэсэний үр дагавар:

  • Тухайн өвчин нь хүндрэх, архагших
  • Эмэнд дасалттай болох /антибиотик/
  • Эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх
  • Эмнээс харшил өгөх
  • Эмний гаж нөлөө илрэх
  • Эмчилгээний зардал өсөх

Эмийг яаж зөв сонгох вэ?

  • Эмчийн зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх
  • Эмчийн зааврын дагуу хэрэглэх

Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?

  • Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн ханиад, томуу, суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу. Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэж хэвшээрэй.

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН “АНДРОЛОГИЙН КАБИНЕТ” “ЖИШИГ КАБИНЕТ” БОЛЛОО

Өнөөдөр буюу 11-р сарын 21-ны өдөр  ЭМЯ-ны  НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Р.Октябрь, МУ-ын Засгийн газрын Жендерийн үндэсний хорооны мэргэжилтэн Д.Батхишиг, УНТЭ-ийн Урологи-Андрологийн эмч П.Мягмарсүрэн,  ЧД-ийн ЭМТ-ийн дарга Ж.Болортуяа нарыг БЗД-ийн ЭМТ-ийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулатори 1-т эрэгтэйчүүдийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй  “Андрологийн кабинет”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн эрэгтэйчүүдэд зонхилон тохиолддог нөхөн үржихүйн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж санаа бодлоо солилцлоо.

Эрэгтэйчүүдэд тулгамддаг нөхөн үржихүй, эрүүл мэндийн асуудал насанд хүрсэн эр хүн бүрийн чухал асуудал байдаг гэдгийг ЭМЯ-ны  НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Р.Октябрь нар онцлоод БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн  “Андрологийн кабинет” нь стандартад нийцсэн цогц байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээг дүүргийн  хүн амд үзүүлж буй тул Нийслэлийн Жишиг кабинетийн шаардлагад нийцэж буйг онцоллоо.

Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг  дэмжих замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор  Нийслэл  болон аймгийн  эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд эрэгтэйчүүдийн  кабинеттэй болох  зорилт  тавин ажиллаж буй билээ.

Цаашид бусад дүүргийн эрүүл мэндийн төвүүд стандартад нийцсэн Андрологийн  кабинеттай болох зорилтыг тавин туршлага солилцлоо.

Баянзүрх  дүүргийн Эрүүл мэндийн төвий жишиг Урологи-Андрологийн кабинетаар өдөрт дунджаар  20-30 хүн үйлчлүүлж байгаа бөгөөд 40-50 хүнд үйлчлэх бүрэн хүчин чадалтай. юм. Хэрэв та Баянзүрх дүүргийн оршин суугч бол E-Mongolia хаягаараа цахимаар эсвэл  БЗДЭМТ-д өөрийн биеэр ирж цаг авах, 1800-0119 дугаарт холбогдон цаг авч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн цогц  үйлчилгээг  авах боломжтой юм.

 

 

“Настны эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Насжилт судлал, настны эмгэг судлал” нийгэмлэгтэй хамтран олон улсын ахмадын өдрийг угтан “Настны эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч нартай хамтран зохион байгуулалаа. Тус сургалтаар ӨЭМТ-ийн эмч нар настны эмийн зохистой хэрэглээний талаар илүү их мэдлэг мэдээлэлтэй болох юм.

– Физологийн хөгшрөлт болон хавсарсан архаг өвчнүүдтэй холбоотойгоор настай хүмүүсийн бие мах бодын зүгээс аливаа эмийн бодист үзүүлэх урвал өөрчлөгддөг байна.

– Шүүрэл гарах хийгээд хөдөлгөөнт үйл нь буурч эмийн шимэгдэлт саадтай болдог. Ингэснээр настанд хэрэглэсэн олон төрлийн эмийн биохүрэхүй багасдаг байна.

– Настай хүний элгэнд явагдах биотранснеформеци удааширч эмийн эмчилгээнд хүндрэл гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

– Настай хүмүүст зүрх судасны эмийг хэрэглэх эрэлт хэрэгцээ их байдаг. Зүрхний гликозидийн тун хэтрэх, зүрхний гликозид их мэдрэг болдог. Уг эминй тархалтын эзэлхүүн ба клиренс багасдаг зэрэгтэй холбоотой.

– Эмийн шимигдэлт

Ходоодонд давсны хүчил үүсэлт буурдаг. Ходоод гэдэсний замын хөдөлгөөн, хоосрох үйлийн болон чацархайн судсан дахь цусны эргэлтийн хурд, түүнчлэн шимэгдэлтийн гадаргуу багасдаг зэрэг учир шалтгааны улмаас эмийн шимэгдэлт муу юм уу хангалтгүй явагддаг.

 

 

Өнөөдөр “Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна

11-р сарын 20 бол Дэлхийн Хүүхдийн Өдөр. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэх хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудалд дахин олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна. Хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хордож эхэлдгийг дэлхийн олон судалгаа нотолж байна.

Агаарын бохирдлоос болж ээж нар дутуу төрөх, үр зулбах эрсдэлд орж байна. Монгол Улсад зунтай харьцуулахад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт 5 дахин нэмэгдсэн судалгаа бий. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг 6 дахин нэмэгддэг. Мөн бронхит болон астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэж байна.

Энэ мэт асуудлын шийдлийг олох, хүүхдийн заяагдмал эрхийг хангахын төлөө жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байна.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ