САЛБАР АМБУЛАТОРИ-1

САЛБАР АМБУЛАТОРИ-1

Тус  амбулатори нь 1991 онд ЭМ-ийн 10-р төв нэртэйгээр анх  БЗД-ийн 6 хорооны 40000 хүн амд эрүүл мэндийн  анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан юм . 1998 оноос  ЭМН-ийн харъяа” Салбар амбулатори-1 “ нэртэй болж , БЗД-ийн нийт  долоон хорооны хүн амд хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэн өргөжсөөр ирлээ .

Одоо тус амбулатори нь  БЗД-ийн 11 хорооны хүн амд нарийн мэргэжлийн-23, параклиникийн – 6, эмийн бус эмчилгээний – 2, бусад-6 кабинеттайгаар нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн  хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэн, эрүүл иргэн, эрүүл өрхийн тоог нэмэгдүүлэн үйл ажиллагааг нь дэмжих, улмаар насжилтыг уртасгах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр амбулаторийн барилгын зүүн хэсгийг 3 давхар болгон өргөтгөж 2010.11.12-ны өдөр “Эмийн бус эмчилгээний цогцолбор”- нэртэйгээр ашиглалтанд оруулсан нь хүн амд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний хүрээг өргөтгөхөд ихээхэн ач холбогдолтой ажил болсон юм .

2012 онд амбулаторийн баруун жигүүрийг ЭМЯ-ны санхүүжилтээр  өргөтгөн гурван давхар болгож Захиргаа аж ахуй энд  нүүж ирсэн юм .

Жил ирэх тусам тусламж үйлчилгээний нэр төрөл олширч, шинэ залуу мэргэжилтнүүд төгсөн ирж , ажиллах боловсон хүчний тоо нэмэгдэж, залуужиж байна.

Манай амбулатори нь одоо 84 эмч ажиллагсадтай, их эмч – 37, сувилагч -25, Эх баригч -6, Лаборант-5, бусад эмнэлгийн мэргэжилтэн -6 үйлчилгээний ажилтан- 6 хүний  бүрэлдхүүнтэй ажиллаж байна. Үүнээс 36,4% нь мэргэжлийн зэрэгтэй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

  • “Тэргүүлэх” зэрэгтэй эмч -3
  • “Ахлах” зэрэгтэй эмч 6
  • “Тэргүүлэх” зэрэгтэй сувилагч-5
  • “Ахлах” зэрэгтэй сувилагч 13
  • “Тэргүүлэх” зэрэгтэй лаборант-3
  • “Ахлах” зэрэгтэй лаборант-1

 

2010 оны 1-р сарын 18- нд БНСУ-ын  орчин үеийн Дижитал рентген аппаратыг шинээр суурьлуулан ашиглалтанд оруулсан.  20

Нүдний кабинет: 2010 онд биомикроскопийн аппаратыг ашиглаж ирсэн бол 2012 онд Францын хүмүүнлэгийн байгууллага “Actions De Mongolei”-д нүдний эмч Б.Мөнхжин нүдний кабинетийг амбулаторийн түвшинд хөгжүүлэх стратегийг боловсруулж хүсэлт тавьснаар 17400 ам.долларын үнэ бүхий нүдний багаж хэрэгслийг хүлээн авсан.

ХБӨ-ийн мэдлэгийг сайжруулах, эрүүл зөв хооллох, хөдөлгөөний ач холбогдлын талаар “Халдварт бус өвчнөөр өвчлөхгүй байх боломж танд бий” сэдэвт өдөрлөг зохион байгуулж 150 хүн хамруулж 2850 гарын авлага санамж тараасан.

  • Жил бүр Олон улсын сувилагчдын өдрийг угтан сувилахуйн тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, сувилагч мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ирлээ . Сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга, технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний онцлог, сувилагч мэргэжилтний ажил үүргийн ач холбогдлыг үйлчлүүлэгч олон нийтэд таниулах зорилгоор ”Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээг зо
  • хион байгуулж уламжлал болгон ирсэн. Мөн Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг  “Шилдэг сувилгааны баг” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанд удаа дараа багаараа амжилттай оролцож тэргүүн байр эзлэн шилжин явах цом авсан. Байгууллагаас зохион байгуулсан уралдаан тэмцээнд хамт олноороо оролцож 1-2 байр эзэлсэн зэрэг  амжилттай ажиллаж ирсэн “ хүчирхэг “ хамт олон юм .

ЭМН-ийн 5 төрөлтийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон багаараа амжилт үзүүлж ирсэн.

2015 оны 3-р сарын 30-ны өдөр Нарлаг Улаанбаатар Ротари Клубээс хэрэгжүүлж буй “Жирэмсний Хяналтын Жишиг Эмнэлэг” төслийн эхний шатны ажлын хүлээлгэн өгөх ёслол болсон.

Төслийн эхний шатны ажлыг дараах зорилгын хүрээнд хэрэгжүүллээ.
1. Үзлэгийн өрөө, хүлээлгийн заалны зохион байгуулалтыг өөрчилж жирэмсэн эхчүүд тав тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэх.
2. Эмч сувилагчийн ажлын хуваарилалтыг зөв зохион байгуулж нэг  эмчид ногдох ачааллыг багасгах
3. Жирэмсэн эхчүүд үзлэгт орох, шинжилгээ өгөхөд гардаг дугаарлалтын асуудлыг цахимжуулалтаар шийдвэрлэх
4. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг аль болох нэг дор төвлөрүүлэх.

Эдгээр ажил дээр эмнэлгийн зүгээс маш идэвхитэй дэмжиж ажилласан ба нийт 30 сая төгрөгийн үнэлгээтэй ажил хийгдсэн юм . Уг ажлыг хамгийн бага өртгөөр хийхэд гүн туслалцаа үзүүлсэн Сакура Констрашн ХХК, Улаанбаатар Мед Эмнэлэг, Пролианс ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Мөн өөрсдийн хувийн зүгээс хандив тусламж үзүүлсэн Н. Алтанцэцэг эмч, Урлах Ин групийн гишүүдэд болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж байсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

2019 оны 4 сард амбулаторийн  өргөтгөлийн барилга баригдаж Уламжлалт, сэргээн засах эмчилгээ, шүдний кабинетууд болон ажилчдын цайны газар, хүлээлгийн танхим, ариун цэврийн өрөө зэрэг өрөөнүүдтэй ашиглалтанд оруулж ажиллаж эхлээд 2019 оны 8 сараас ахин өөрчлөлт хийж төслийн шугамаар шинэ тоног төхөөрөмж ирж хоёрдугаар давхарт нь лаборатори болон ариутгалыг шилжүүлэн байруулсан.

 

 

Өнөөдөр “Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна

11-р сарын 20 бол Дэлхийн Хүүхдийн Өдөр. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэх хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудалд дахин олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна. Хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хордож эхэлдгийг дэлхийн олон судалгаа нотолж байна.

Агаарын бохирдлоос болж ээж нар дутуу төрөх, үр зулбах эрсдэлд орж байна. Монгол Улсад зунтай харьцуулахад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт 5 дахин нэмэгдсэн судалгаа бий. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг 6 дахин нэмэгддэг. Мөн бронхит болон астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэж байна.

Энэ мэт асуудлын шийдлийг олох, хүүхдийн заяагдмал эрхийг хангахын төлөө жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байна.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ