0-5 насны хүүхэд амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн тохиолдолд ужгирч хатгалгаа болох эрсдэлтэй

“Дарь-Эх” Салбар Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн эмч Болортуяа: 0-5 насны хүүхэд амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн тохиолдолд ужгирч хатгалгаа болох эрсдэлтэй
“Дарь-Эх” Салбар нэгдсэн эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 2, 21, 29, 27, 30-р хорооны хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Улирлын томуу болоод вирусын шалтгаант ханиад нэмэгдэх хандлагатай байна.
Ханиад буюу амьсгалын замын цочмог халдвар нь хүйтэн сэрүүний улиралд элбэг тохиолддог учраас хүүхдийн өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа өвчин юм. Өвлийн улиралд ханиад томуу ихэсч, хүндэрдэг нь нэлээд хэд хэдэн шалтгаантай. Хүйтэн сэрүүний үед тодорхой вирусийн идэвхжил нэмэгддэг.
Цаг агаар тогтворгүй болж, хүүхдүүд даарах халууцах зэргээс халуун хүйтэн харших нөхцөл бүрдэнэ. Мөн хүмүүсийн бөөгнөрөл, хөдөлгөөн их болох, олон нийтийн газар бага насны хүүхдээ авч явснаас болж амьсгалын замын өвчнөөр өвчилж байна.
Өдөрт кабинетаар 20-35 хүүхэд үйлчлүүлдэг. Үүнээс улирлын томуу тодорхой хувийг эзэлж байсан бол өнөөдрийн байдлаар вирусын гаралтай ханиад нэмэгдэх хандлагатай болж байна.
Ялангуяа 0-5 насны хүүхэд их өртөмтгий байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
Хүүхдийнхээ гарыг тогтмол угааж, ариутгаж ариун цэврийг чанд сахиулах, хангалттай унтаж амраах, дархлаа дэмжих хоол унд хийж өгөх /Төрөл бүрийн ногооны шөл, аньс чацаргана гэх мэт амин дэмээр баялаг хүнс /, тогтмол амны хаалт зүүлгэх, олон хүнтэй газраар аль болох хүүхдээ дагуулж явахгүй байх.
0-5 насны хүүхэд богино хугацаанд хатгалгаа болох эрсдэлтэй бөгөөд өвчилсөн тохиолдолд эдгэрэлт удаашралтай. Гэхдээ яаран антибиотик эмчилгээ зөвлөхгүй. Шинж тэмдэг илэрсэн даруйд хүүхдийн эмчид яаралтай хандахыг зөвлөж байна

Эмийг зөв зохистой хэрэглэж хэвшие

Эмийг зүй бус хэрэглэсэний үр дагавар:
🔹 Тухайн өвчин нь хүндрэх, архагших
🔹 Эмэнд дасалттай болох /антибиотик/
🔹 Эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх
🔹 Эмнээс харшил өгөх
🔹 Эмний гаж нөлөө илрэх
🔹Эмчилгээний зардал өсөх
Эмийг яаж зөв сонгох вэ?
🔹Эмчийн зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх
🔹Эмчийн зааврын дагуу хэрэглэх

Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?

Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн ханиад, томуу, суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.

Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай.

Антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэж хэвшээрэй.

Нойргүйдэх эмгэг өсөх хандлагатай байна

БЗД-ийн ЭМТ-ийн Сэтгэцийн эмч П.Болортуяа: Нойргүйдэх эмгэг өсөх хандлагатай байна
Баянзүрх дүүргийн Сэтгэц наркологийн багийн эмчийн үзлэгийн статистикаас харахад сүүлийн жилүүдэд органик бус нойргүйдэх эмгэг өвчлөлийн өсөлт анхаарал татахуйц байна. Органик бус гэдэг нь бие махбодын эмгэгтэй хамааралгүй нойрны эмгэг дангаараа наснаас үл хамааран үүсдэг юм. Органик бус нойргүйдэх эмгэг тохиолдол нь 2018 онд 187 бүртгэгдсэн бол энэ жил 1166 болж өвчлөл 7,2 дахин өссөн байна.
Нойргүйдлээс үүдэн стресст өртөх, ядрах, ажлын бүтээмж буурах улмаар ажлаа хийж чадахгүй болж ажлаасаа гарах хүртэл хүний амьдралын чанарт нөлөөлж байна. Төрийн болон бизнесийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд ажилчдынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, мэргэжлийн байгууллагын сургалт, зөвлөгөөгөөр дамжуулан мэдээ мэдээлэл өгч байх шаардлага нийгэмд үүссэн гэж дүгнэж болох юм.
Архаг ядаргаа эмгэгийг эмчийн үзлэгийн статистикаас харахад 2018 онд 10 өвчлөл бүртгэгдсэн. Таван жилийн дараа энэ үзүүлэлт 61 болж 6,1 дахин өссөн байна. Эдгээр хүмүүс дүүргийн сэтгэцийн кабинетад хандан, эмийн болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан байна.
                                                                                       
                                                                                                                                                            🌱Эрүүл мэндээ хайрлая

БЗД-ЭМТ-ийн Захиргааны албан хаагчид

БЗЭМТ-ийн Захиргааны албан хаагчид

Албан тушаал Нэр
1. ЭМТ-ийн  дарга И. Батзаяа
2. Чанарын албаны дарга С.Ундрам
3. ЭЭОДарга Ш.Мөнхцэцэг
4. НЭМ-ийн орлогч дарга
5. ЗБТАЭО дарга Б. Оргилболд
6. Сувилахуйн  албаны дарга Ц.Алтанчимэг
7. Санхүүгийн албаны дарга Р.Цэнд-аюуш
8. Статистик мэдээлэл зүйн албаны дарга С.Амарзаяа
9. Сувилахуйн арга зүйч Д. Гэгээн
10. Эрсдэлийн менежер С.Цэрэнжаргал
11. Өрхийн менежер Д.Мягмаржав
12. Өрхийн менежер Ц.Баасанхүү
13. Бичиг хэргийн ажилтан Б.Баяндүүрэн
14. Үндсэн хөрөнгийн нярав Д.Тунгалаг
15. Статистик бүртгэл мэдээллийн ажилтан Б.Баасанжаргал
16. Хүний нөөцийн менежер Л.Болормаа
17. Хүний нөөцийн туслах ажилтан Д.Оюу-Эрдэнэ
18. Хэвлэл мэдээллийн ажилтан Р. Оюунболор
19. Дотоод хяналтын ажилтан П.Ундрах
20. ЭМДаатгалын мэргэжилтэн С.Норовчимэг
21. ЭМ Даатгал хариуцсан эмч П.Уртнасан
22. Аж ахуйн нярав Н.Нарантуяа
23. Цалингийн нягтлан Н.Туяа
24. Эмийн нябо Б.Цолмон
25. Дэмжих албаны дарга Л.Сувдаа
26. Аж ахуйн менежер Д.Баттулга
27. Эдийн засагч М.Солонго
28. Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Оюун
29. НҮЭМ-ерөнхий зохицуулагч Т.Цийрэгзэн
30. Хүүхдийн ерөнхий зохицуулагч Б.Одонтуяа
31. Өсвөр үеийн клиникийн эмч Я.Оюунчимэг
32. ХБӨ хариуцсан мэргэжилтэн Д.Энхцэцэг
33. Статистикч  бага эмч Н.Биндэръяа
34. Сургалтын менежер Г.Ган-Эрдэнэ
35. Сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Тэмүүжин
36. Программист М.Еркетай
37. Программист Х.Балжинням
38. Программист Г.Гантулга
39. Халдвар судлагч Б.Болормаа
40. Халдвар судлагч Э.Цэлмэг
41. Халдвар судлагч Б.Өлзийжаргал
42. Халдвар судлагч М.Цацралтуяа
43. ЭМНА Б.Дашдү

зээ

44. ЭМНА Л.Золжаргал
45. Арьсны эмч Л.Баярмаа
46. Эрт илрүүлэг хариуцсан мэргэжилтэн Х.Эрдэнэбаатар
47. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Ц.Сосорбарам
48. Эм зүйч А.Даваажаргал
49. Эм зүйн албаны дарга Ю.Нарангэрэл
50. Эм зүйч Н.Батням
51. Цахилгаанчин М.Нямжав
52. Үйлчлэгч Б.Ариунаа
53. Слесарь Д.Баттулга
54. Жолооч Г.Мягмарсүрэн
55. Жолооч Н.Ганболд
56. Жолооч Д.Одсүрэн
57. Мужаан Д.Содбаатар
58. Хоол зүйч А.Наранжаргал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Ур чадварт суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх эмнэлгийн орчинг боловсронгуй болгох, иргэдэд эрүүл мэндийн боловсролыг олгох замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих нь бидний эрхэм зорилго юм.

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЭЖ, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс ЖСХТ аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж, харьяа ЕБ-ийн 85-р сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хөгжлийн бэрхшээл ба жендэр”, “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Гэр бүл төлөвлөлт” сэдвээр сургалт зохион байгуулж, мэдлэг олгосон юм.
2023 оны эхний хагаст гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20% өссөн байна. Цахим орчинд хүүхдүүдийн 33% нь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контентыг харж байсан бол эмэгтэйчүүдийн 10% нь  цахим орчинд бэлгийн дарамтад өртөж байна.

Эмийн гаж нөлөө хэдийд ч илэрч болно

Эм хэрэглэсний дараа унтаж амарч чадахгүй тайван бус байна уу?
Хэрэв та эм хэрэглээд үүнтэй адил болон бусад төсөөлөгдөөгүй ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн мэргэжилтэнд мэдэгдээрэй.
Үүнээс гадна та өөрөө гар утсаа ашиглан иРепортинг цахим системээр дамжуулан эмийн агентлагт мэдээлэх хэрэгтэй.
Таны мэдээлэл эмийн аюулгүй байдлыг сайжруулахад үнэ цэнэтэй.
Энд дарж мэдээлнэ үү. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312]

ХДХВ,ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэх, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

2023 онд Энэ өдрийг “Олон Нийтийн Манлайллыг Дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр БЗД-ийн Эрүүл мэндийн төв, Дүүргийн Улаан загайлмайн хорооноос БЗД-ийн ажилтан албан хаагчдад болон, дүүргийнхээ ард иргэдэд энэхүү өвчний талаарх  ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх зорилгоор “Улаан Туузтан” арга хэмжээг  зохион байгуулллаа.

 

 

 

 

 

 

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2022 оны жилийн эцсийн байдлаар дэлхий дахинаа 1.3 сая хүн шинээр ХДХВ-ийн халдвар авч, 630 мянган хүн ДОХ-ын улмаас нас барсан.  хүн байна. Харин МУ-ын хэмжээнд бусад улс оронтой харьцуулахад тохиолдлын тоо бага ч жил бүр тогтмол хэмжээгээр өсөж байгаа нь анхаарах асуудал болоод байна. Монгол улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 31 жилийн өмнө 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 367 хүн ХДХВ-ийн халдвартай нь оношлогдож, үүнээс 63 хүн нас барсаны бөгөөд албан ёсны тоогоор халдвартай 645 хүн байна.

Хайртай хүмүүстээ үнэнч байя, Аюулгүй дотны харилцааг эрхэмлье

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ