• IMPROVES FLEXIBILITY

  • INCREASES BLOOD

  • INJURY

Та эмзүйч үү?

Та эмзүйч үү?
Үйлчлүүлэгч эмийн талаар тусламж хүсэж хамгийн түрүүнд холбоо барих цэг нь та байдаг.
Иймд илэрч болзошгүй гаж нөлөөний талаар зөвлөгөө өгч, гаж нөлөө илэрсэн гэж сэжиглэж байвал заавал эргэн мэдээлэхийг зөвлөөрэй.
Мөн эмийг хэрэглэх зааврын дагуу зөвлөсөн тунгаар хэрэглээгүй тохиолдолд төсөөлөгдөөгүй ямар ч гаж нөлөө илэрч болзошгүй талаар заавал зөвлөх хэрэгтэй.
Та үйлчүүлэгчээс хүлээн авсан тохиолдол бүрийг иРепортинг системээр мэдээлээрэй.
Таны мэдээлэл бүр үнэ цэнэтэй. #ReportSideEffects #PatientSafety

Та эмч үү?

Та эмч үү?
Та бол үйлчүүлэгчийн эмнэлзүйн зураглалыг бүрэн ойлгож чадах хүн юм. Иймд эмчилгээг хянаж үзээд гаж нөлөөг илрүүлж, түүнийг арилгахын тул эмийн тунг зохицуулах эсвэл өөр эмчилгээ санал болгож болно.
Үйлчлүүлэгчид тань илэрсэн гаж нөлөөний тохиолдлыг бидэнд мэдээлснээр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж чадна. Энд дарж мэдээлнэ үү. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312] Мэдээлэхэд илүү хялбар боллоо.
May be an image of text
See Insights
Boost a Post
All reactions:

You and 2 others

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тус

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тус

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор амьсгалын замын халдвар авах эрсдэлийг 72%, ханиад томуугаар өвдөх эрсдэлийг 63%, гэдэсний халдварт өвчний эрсдэлийг 64%-р тус тус бууруулдаг байна.

Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний 6 сард шаардлагатай өөх тос, нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс болон усыг агуулдаг бөгөөд хялбар боловсорч, бүрэн шимэгддэг байна. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, халдвараас хамгаалах олон төрлийн биологийн идэвхт нэгдэл, цагаан эс агуулдаг.

Нярай хүүхдийг төрсний дараах 1 цагийн дотор ангир уургаар амлуулна.

Нялх хүүхдийн 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.

Хүүхдийн 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.

Эмийн гаж нөлөөний тохиолдлыг мэдээллэх боломжтой боллоо

Та эмч үү?
Та бол үйлчүүлэгчийн эмнэлзүйн зураглалыг бүрэн ойлгож чадах хүн юм. Иймд эмчилгээг хянаж үзээд гаж нөлөөг илрүүлж, түүнийг арилгахын тул эмийн тунг зохицуулах эсвэл өөр эмчилгээ санал болгож болно.
Үйлчлүүлэгчид тань илэрсэн гаж нөлөөний тохиолдлыг бидэнд мэдээлснээр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж чадна. Энд дарж мэдээлнэ үү. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312] Мэдээлэхэд илүү хялбар боллоо.

“ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ЦОЧМОГ ДУТЛЫН ЦОГЦ МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

     ЭМЯ, НЭМҮТ-с Анхан шатны Эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний хоол тэжээлийн цочмог дутлын цогц менежментийн талаар нэгдсэн ойлголт, мэдлэгийг сайжруулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэнд ЭМЯ-ны төлөөлөл, НЭМҮТ-ийн төлөөлөл НЭМҮТ-ийн ХСХАБА-ны дарга Ж.Баясгалан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Мөнхцэцэг, дүүргүүдийн ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтанд Сүхбаатар дүүргийн ӨЭМТ, Чингэлийн дүүргийн ӨЭМТ, Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Эрүүл мэндийн ажилтнууд сургалтанд хамрагдсанаар хоол тэжээлийн цочмог дутагдалтай хүүхдийг өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвд эмчлэх, хянах менежментийн талаарх мэдлэг сайжирч, ур чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Сургалт 11-р сарын 13-17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд болно.

Эмийн аюулгүй байдлын хяналтын мөчлөгт эмч, сувилагч, эмзүйчид хамгийн чухал үүрэгтэй оролцож байдаг

Эмийн аюулгүй байдлын хяналтын мөчлөгт эмч, сувилагч, эмзүйчид хамгийн чухал үүрэгтэй оролцож байдаг.
Шинээр гарч буй аюулгүй байдлын талаар тогтмол мэдээлэлтэй байх нь үйлчлүүлэгчид өгч чадах хамгийн сайн зөвлөгөө, тусламж болж байдаг.
Энэхүү “ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 7 ХОНОГ”-ийн аянаар дамжуулан гаж нөлөөний мэдээлэл бүр хэрхэн үнэ цэнэтэй байдаг талаар ойлголттой болж байгаа гэж найдаж байна.
Энд дарж мэдээлнэ үү. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312]
Санамж:
Нягтал
Ярилц
Мэдээл

Танд эмийн гаж нөлөө тохиолдож байсан уу?

Танд эмийн гаж нөлөө тохиолдож байсан уу? Хэрэв та яг одоо ямар нэгэн шинж тэмдгийн талаар гаж нөлөө байж магадгүй гэж санаа зовж байгаа бол дараах алхмыг хэрэгжүүлээрэй.
 Эмийн савлагаан дотор байдаг хэрэглэх зааврыг шалгаарай. Түүнд эм хэрэглэх арга, тун болон илэрч болох гаж нөлөөний тухай мэдээллийг жагсаасан байдаг.
Эмчдээ мэдэгдэх хэрэгтэй. Тэд танд гаж нөлөөний талаар мэдээлэл өгч, өөр эмчилгээ санал болгох болно.
 Гаж нөлөөний тохиолдлын талаар эмийн агентлагт дараах цахим системээр мэдээлээрэй. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312]
Мэдээлэл бүр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж чадна.
Санамж: Нягтлаарай, ярилцаарай, мэдээлээрэй

Эмийн аюулгүй байдлыг хангахын тулд тасралтгүй хяналт, сонор, сэрэмж шаардлагатай

Эмийн аюулгүй байдлыг хангахын тулд тасралтгүй хяналт, сонор, сэрэмж шаардлагатай. Эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдээс мэдээлсэн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүр нь фармаковижилансын тогтолцооны хамгийн чухал хэсэг юм.
Эдгээр мэдээлэл нь эм зах зээлд гарсаны дараа болон бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн туршид эмийн аюулгүй байдлыг үнэлж, хянах, цаашлаад дэлхий даяар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж байдаг.
Дараах холбоосоор дарж гаж нөлөө хэрхэн мэдээлэх боломжтойг мэдээд аваарай. Мэдсэнээ түгээгээрэй. 👉👉 [https://mmra.gov.mn/?id=200312]