• IMPROVES FLEXIBILITY

  • INCREASES BLOOD

  • INJURY

Эмийн гаж нөлөө хаана ч тохиолдож болно

Хаана ч, хэзээ ч бидний таамаглаагүй үе1-2 Видео шторк-20231110T060938Z-001д гаж нөлөө гэнэт илэрч болзошгүй. Та үүнийг бидэнд мэдээлснээр эмийн аюулгүй байдлыг сайжруулж чадна.
иРепортинг цахим систем ашиглан гаж нөлөө мэдээлэхдээ мэдээллийг үнэн, зөв, бүрэн бөглөх хэрэгтэй.
Энэ нь аливаа асуудлыг илрүүлэх, үнэлэх цаашлаад үйлчлүүлэгчийг эрсдэлээс сэргийлэх зохицуулалтын арга хэмжээ авах хүртэл чухал ач холбогдолтой байдаг.
Гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүрийг дараах холбоосоор бидэнд мэдээлээрэй. 👉 [https://mmra.gov.mn/?id=200312]

“ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЛОО…

НЭМГ-ын болон Налайх ЭМТ хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтаж нийслэлийн харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга, менежерүүдийг хамруулан дадлага сургалтыг өнөөдөр Налайх ЭМТ-д зохион байгууллаа.

Оролцогчид амбулатори болон лаборатори, хүүхэд, уламжлалт сэргээн засах тасгуудад ажиллаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, дараа нь тэдгээр санал хүсэлтийг багаараа хэлэлцэж цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, өөрийн байгууллагын туршлагыг солилцох зорилготой ажиллалаа.

Энэхүү дадлага сургалтаар тусламж авч буй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, илрүүлэх, түүнийг зөв арга замаар шийдвэрлэх, эрсдэлийн үнэлгээг бодит байдал дээр тулгуурлан үйлчлүүлэгчдийн санал дээр зөвлөлдөж, төлөвлөгөөгөө өөрийн байгууллагатаа тохируулан боловсруулахад Чанарын менежерүүдийг дадлагажуулж, мэдлэгтээ болгож буйгаараа өндөр ач холбогдолтой байлаа.

ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 7 ХОНОГ” аян өнөөдөр эхэллээ

“Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой” уриан дор дэлхийн 100 гаруй эмийн зохицуулалтын байгууллага нэгдэж байна. Монгол Улсад эмийн гаж нөлөө бүртгэн мэдээлэх үйл ажиллагаа бүрэн цахимжаад байна. Иймд Иргэн, эмч, эмзүйч, сувилагч та бүгд иРепортинг цахим системийг ашиглан гаж нөлөөний мэдээллээ илгээх боломжтой.
Эмийн аюулгүй байдлыг хянахад та бидэнд тусалж чадна.
Дараах линкээр мэдээлээрэй.

НЭМГ-ын САЙН ТУРШЛАГА-2023 арга хэмжээ амжилттай боллоо

НЭМГ-ын САЙН ТУРШЛАГА-2023

Сайн туршлага-2023 арга хэмжээ 10 сарын 26, 28нд өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. НЭМГ-н харьяа 29-н байгууллагын 220 бүтээл оролцож шилдэг бүтээлээ шалгарууллаа.

Баянзүрх эмнэлгийн шилдэг 8 бүтээл оролцсоноос

Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи номинацид Хөлийн өнгөц венийг хэт богино долгионоор түлэх пластик мэс эмчилгээгээр Мэс засал гэмтлийн тасгийн эрхлэгч Б.Булганы бүтээл- Тэргүүн байр

Шинээр нэвтрүүлсэн оношилгооны технологи номинацид Ялтас эсийн хариу урвалыг шалгах шинжилгээгээр Амбулатори оношзүйн төв- Тусгай байр

Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи номинацид Жирэмсний эрт үеийн хордлогын усан зүү эмчилгээгээр Уламжлалтын их эмч Б.Ууганбаяр сайн туршлагын шилдэг бүтээлийн гэрчилгээгээр шалгарлаа.

Идэвхи санаачлагатай оролцсон нийт төв , тасгууддаа баяр хүргэе

 

“Нөхөрсөг” спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ХОЛБОО” үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан гишүүн байгууллагуудын хооронд зохиогдсон “НӨХӨРСӨГ” 4 төрөлт тэмцээн 2 өдөр амжилттай зохион байгууллагдаж өндөрлөлөө.

ЭРЭГТЭЙ ШАТРЫН ТЭМЦЭЭНД

Нэгдүгээр байр- Мэс заслын эмч Х.Баярхүү

ЭРЭГТЭЙ ШИРЭЭНИЙ ТЕННИС

Гуравдугаар байр-Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл

ЭРЭГТЭЙ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД

Нэгдүгээр байр- БАЯНЗҮРХ ЭМНЭЛГИЙН ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ДОВТЛОГЧООР Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл нар тус тус шалгарлаа.

Нийт нийлбэр дүнгээр

Нэгдүгээр байр- МӨНГӨН ГҮҮР ЭМНЭЛЭГ

Хоёрдугаар байр- БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ

Гуравдугаар байр- НОМУН ЭМНЭЛЭГ

Амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе.

Захиралын зүгээс амжилттай оролцсон баг тамирчиддаа дурсгалын зүйлс гардуулав.

ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь эмэгтэй болж төрснөөрөө (хүйсээсээ болж) ялгаварлан гадуурхагдах, сул доройд тооцогдох, бие махбод болон сэтгэлзүйн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн золиос болж буй охидын эрхийг хамгаалах, тулгамдаж буй асуудал болон тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж,охидын эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд уриалж ажиллах өдөр юм.

Иргэд эрүүл мэндийн оношлогоо шинжилгээг эмчийн заалтаар ЭМД-аа төлөөд бүрэн авах боломжтой

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Зураг дээрх  QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.

 

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны даргаар Ж.Чинбүрэнг сонголоо

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.04/ 11 цаг 09 минутад, гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Хянан шалгах түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн нэрийг дэвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж байлаа. Мөн гишүүдээс эмийн үнэ, чанарын асуудалд хувьсгал хийх цаг болсныг тодотгоод Ж.Чинбүрэн гишүүнээс Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий, эсэх эмийн үнийг буулгаж зорилтод зах зээлд хүргэх, эмийн чанар, хүртээмж, үнэ тойрсон тулгамдсан асуудлыг цэгцлэхэд тууштай ажиллаж чадах эсэхийг нь тодруулж байлаа.

Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн  Ж.Чинбүрэн хариултдаа,  Эмч хүний хувьд эм бол эмчийн гол зэвсэг байдгийг онцлоод өөрт нь хамааралтай ямар нэг эмийн сан, эмнэлэг байхгүй тул Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр, “3.4 сая хүний эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмийн чанар, хүртээмж, үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлын шалтгаан, нөхцөлийг тогтоож, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож, тогтолцоог нь зөв болгохын төлөө Хянан шалгах түр хорооны гишүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, ажлаа эрчимжүүлж, үр дүнд хүрэх шаардлагатай байна” гэсэн юм.

Ингээд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн тул Түр хорооны даргыг сонгох тогтоолын төслийг батлав

 

“СТРЕПТОКОККИЙН АНГИНА, ФАРИНГИТ, ХЭРЭХ ӨВЧИН, ХЭРЭХИЙН ШАЛТГААНТ ЗҮРХНИЙ ОЛДМОЛ ГАЖГИЙГ ЭРТ ОНОШЛОХ ЧАДАВХИ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Хүүхдэд тохиолдох А бүлгийн бетта стрептококкийн гаралтай ангина, фарингитын оношилгоо, эмчилгээ, хүүхдийн хэрэх өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн оношилгоо, эмчилгээний заавар, зөвлөмжийг боловсруулж, батлуулснаар үндэсний хэмжээнд уг эмгэгийн оношилгоо, эмчилгээний чадамж сайжирч, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн өвчлөлийн хувийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран “А Стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх нь” төслийг эхлүүлээд байна.

Сүүлийн жилүүдэд хүүхэд хэрэх өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг, явц удаан байгаагаас оношлогоо, илрүүлэлт оройтож, гажиг үүсэх эрсдэл өндөр байгаа тул хэрэхийн кардитыг эрт оношлох, төгс эмчлэх, урьдчилан сэргийлэлтийг эрчимжүүлэх, уг оношилгоог хийх боломжийг Эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрд бүрдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах зорилгоор нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг чадавхижуулах сургалт 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эхлэлээ.

Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн ӨЭМТ-үүд өөрийн харьяаны Ерөнхий боловсролын сургуулийн 6-15 насны хүүхдүүдийг А Стретококкийн хурдавчилсан оношлуур ашиглан илрүүлэг, үзлэгт хамруулан ажиллах ба оношлуур эерэг гарсан сурагчдад шүдний эмчийн үзлэг, зүрхний эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ хийж Хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг, оношлогдсон хүүхдүүдийг эмчилгээнд хамруулах, хяналтанд авч, эрүүлжүүлэн ажиллах юм.

МАНАЙ УЛС ЦӨМИЙН АНАГААХ УХААНЫ ЧАДАВХИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулган энэ сарын 25-29-нд Австрийн Вена хотноо болж байна.
 
Чуулганы үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Илтгэлцлийн бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, БНСУ-ын Цацрагийн болон анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн (КИРАМС) Ерөнхийлөгч Жин Кюнг Ли, ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Хуа Лиу нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаель Гросси, БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны технологийн сайд Ли Жон Хо, Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав нар байлцлаа.

 
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дэлхий дахинаа хавдрын оношлогоо, эмчилгээг сайжруулах зорилготой ОУАЭА нь “Итгэл найдварын туяа” санаачилгыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Манай улс хавдрын менежментийг сайжруулах  чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх хоёр дахь орноор тодорч, энэ чиглэлээр өнгөрсөн наймдугаар сард ОУАЭА болон БНСУ-тай хамтран ажиллахаар тохиролцсон. Дээрх төсөл 2024-2027 онд хэрэгжсэнээр УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчин бэлтгэн манай улсын хавдрын оношлогоо, эмчилгээний үндэсний чадавх бэхжих ач холбогдолтой юм.